Өнөөдрийн байдлаар долоон аймгийн 50 гаруй сум нийслэл болон бусад аймаг, сумдаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа юм. Тодруулбал, Баянхонгор аймгийн 20 сум энэ сарын 15-ныг хүртэл хөл хорио тогтоогоод буй юм. Мөн Говьсүмбэр аймгийн гурван сум долдугаар сарын 20-ныг хүртэл орох, гарах хөдөлгөөнийг нээхгүй болохоо мэдэгдсэн бол Булган аймгийн Баян-Агт сум тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоожээ. Мөн Дорноговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймгуудын зарим сум гаднаас ирж буй иргэдийг хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс аялалд гарахаасаа өмнө очихоор зорьж буй газрынхаа Онцгой комисстой холбоо барьж, хөл хорио тогтоосон эсэхийг нь тодруулах шаардлагатай юм.
Долоодугаар сарын 13-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:
Х.Есү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна