ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1171 тохтолдол илэрч, 6 хүн нас барлаа


Сүүлийн 24 цагт 1171 тохтолдол илэрч, 6 хүн нас барлаа. Шинээр илэрсэн тохиолдлуудын 544 нь Улаанбаатар хотод, 627 тохиолдол нь орон нутагт бүртгэгджээ. 

Мөн хугацаанд 3,489 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,013 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 15,175 хүн гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл

  • Хөнгөн – 5,897
  • Хүндэвтэр- 3,016
  • Хүнд – 892
  • Маш хүнд - 208 хүн байна.

                                                                                                                                                                                        Х.Есү




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна