СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнод аймагт шатахуун хадгалах савнаас эрэгтэй хүний цогцос олджээ

2021/07/22

Дорнод аймагт 50 тонны шатахуун хадгалах савнаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багийн “Чулуут” гэдэг газарт  Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 08:50 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Х.Есү



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.213
    2021/07/22

    Мөрдөн байцаах тасгийн дарга цогцсоор яадаг юм. Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүлээлгэн өглөө гэдэг ч юмуу аятайхан бич л дээ

    Хариулах
    • 202.126.89.241
      2021/07/23

      Ха ха нээрээ тасгийн дарга цогцсоор яах вэ дээ

  • 202.131.250.130
    2021/07/22

    Дорнодынхон зэрлэг хүмүүс байх юм даа. Аймшиг

    Хариулах
    • 66.181.161.100
      2021/07/22

      Хуцаа манай нутгынхан зэрлэг бишшүү

  • 202.126.88.198
    2021/07/22

    Юу л болоод бна даа

    Хариулах
    • 202.55.188.92
      2021/07/22

      Нэг л их юу болоод бна даа гэсэн тэнэг