Б.Баттөр шагналын мөнгөөрөө байгуулсан Жюү жицү клубээ нээлээ

8 цаг 30 минутын өмнө

Б.Баттөр "Ододтой бүжиглэе" шоуны шагналын мөнгөөрөө үүсгэн байгуулсан Жюү жицү клубээ "Өнөр бүл" хүүхдийн төвд нээлээ.

Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан. Уг тусламжийг Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүлээн авч хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төв бүрэн тохижуулсан Жюү Жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг бий болгохоор болсон юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жюү Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах болон бусад ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор хүүхдүүдэд зориулан Жюү Жцү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн анхны клубээ "Ид шидийн орон 2" төвд байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол хоёр дахь нь ийнхүү хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төвд бий болгоод байна.

Б.Баттөр үг хэлэхдээ "Энэ клубээс олон олон олимпын аваргууд төрөх болтугай" гэв.

                                                                                                                                                                          Б.Мягмарболор


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.148
    5 цагийн өмнө

    Ee hoorkhii do nvb reed tomrood baisan

    Хариулах
    • 202.126.89.56
      4 цагийн өмнө

      T1

  • 203.91.115.54
    7 цагийн өмнө

    uneheer saihan zuil bolson bn

    Хариулах
  • 192.82.78.254
    7 цагийн өмнө

    мундаг хүү амжилт

    Хариулах