Хар зүрхний хөх нуурын усанд живж амиа алдсан хэрэг гарчээ

2021/07/27

Согтуурсан үедээ нуурын усанд живж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал Хэнтий аймгийн “Хар зүрхний хөх нуур” гэх газар дөрвөн гэр бүлийн 10 хүн зугаалж байжээ. Хамт зугаалж явсан иргэн Б долоодугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хамт явсан хүмүүстэйгээ муудалцаж “Хар зүрхний хөх нуур”-ын эрэгт үлдсэн бөгөөд бусад хүмүүс нь Өмнөдэлгэр сум руу яваад долоодугаар сарын 23-ны өдөр буцаж ирэхэд үлдсэнзраа байгаагүй байна.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 26-ны өдрийн 15:30 цагт нуурын усанд живсэн байсныг олжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 195 км зам туулан 20:00 цагт хүрэлцэн очиж 20:45 цагт иргэн Б/51 настай, эрэгтэй/-ий цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иргэд та бүхэн үер, усны аюулаас сэргийлж, анхаарал болгоомжтой аялж зугаална уу. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.45
    2021/07/28

    agsam taviad baihaar n hayad yavsan baina, uusan idsenee shingeej chadahgui zulbasgnuud

    Хариулах
  • 66.181.168.8
    2021/07/27

    согтуу хүнийг орхиод явж л байдаг, сонин юмаа

    Хариулах