Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг есдүгээр сарын 1-ээс өмнө тодруулна

2021/08/05

МАН-ын бага хурал өндөрлөлөө. 

МАН-ын Бага хурлын гишүүн Б.Пүрэвдагва: "МАН-ын Бага хурлын 12 дугаар хуралдаанаар хоёр асуудал хэлэлээ. Тодруулбал,  нөхөн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж, санал хураах журмыг баталсан. Тухайн хоёр тойрогт нэр дэвших эрхмүүдийг сонгохдоо социологийн судалгаан дээр үндэслэх, анхан шатны намын байгууллагын саналыг харгалзан үзэх, намын гишүүдийн саналыг харгалзан үзэх гэсэн олон заалттай. 

Нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа ирэх есдүгээр сарын 1  юм. Намын бага хурал тухайн үед дахин хуралдаж, дээрх шаардлагуудыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Их хурлын товыг одоогоор тогтоогүй. 4 жилд нэг удаа хуралддаг. Хурлын товыг бага хурлаар товлодог” гэв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна