“Таван толгой түлш”-ийн М.Ганбаатар ажлаа өгч, үүрэг гүйцэтгэгч томилжээ

2021/08/16

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар ажлаа өгчээ.

М.Ганбаатарын хувьд 2017 онд Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргааар ажиллаж байгаад 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” компани байгуулагдахад гүйцэтгэх захирал болж байсан. Бол дөрвөн жилийн дараа ажлаа хүлээлгэн өгчээ. 

Түүний оронд тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Ундармаа гэх эмэгтэй ажиллаж байгаа юм байна. Г.Ундармаагийн хувьд компанийнхаа борлуулалт хариуцсан захиралаар ажиллаж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна