Н.Энхбаяр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болохоос татгалзжээ.

2021/08/29

Н.Энхбаяр намаа /МАХН/ татан буулган байж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжсэн. Намаа МАН-тай нэгтгэсэн Н.Энхбаярыг өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилох шийдвэр гарсан билээ. 

Тэгвэл тэрбээр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болохоос татгалзжээ.

Улс төрийн хүрээнд түүнийг Шадар сайд болохоор тохирсон гэж яригдаж буй. МАХН-аас хоёр сайд Засгийн газрын бүтцэд орохын нэг нь Н.Энхбаярыг байна гэж байгаа юм. Н.Энхбаяраас гадна Б.Тулгыг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар томилно гэх яриа бий. Мөн МАХН-ын квотоор Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нарын залуу улстөрчдөөс гадна доктор Д.Дуламсүрэн, эрх зүйч Г.Золзаяа нар МАН-ын Удирдах зөвлөлд очжээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.51
    2021/09/02

    Зөнөг өвгөн төрөөс зайлаач монголчууд өөрт чинь албан тушаалын өргүй шүү сд минь

    Хариулах
  • 223.104.64.134
    2021/08/30

    АТГ н дара болго тэгвэл Сайханбилэг хузуугуй тарвага нарыг дор нь баривчилж маш хурдан шийдээд огох байлгуй

    Хариулах
  • 119.40.98.153
    2021/08/30

    Тулга гэдэг нь урьд нь сайд хийж л байсан дорвитой сайн ажилласныг нь мэдэхгүй л юм байна

    Хариулах
  • 202.55.188.85
    2021/08/29

    Tetgevertee garchij boldogguin bhda

    Хариулах
  • 59.153.112.45
    2021/08/29

    Энэ хүнийг Монголын төр ашиглах л хэрэгтэй дээ

    Хариулах
  • 66.181.176.158
    2021/08/29

    Отолгойн ТУЗ гишүүн болговол зүгээр дээ

    Хариулах
  • 192.82.80.66
    2021/08/29

    энэ өвгөн одоо болимоор төрий ажлын хурд залуусын хурдыг гүйцэх үү

    Хариулах
  • 150.129.143.242
    2021/08/29

    ерөнхий поркурорыг өг

    Хариулах