Барилга, хот байгуулалтын яамны харьяа газар, агентлагуудын дарга нарыг АТГ-аас авлига, албан тушаалын хэргээр ээлж дараалан шалгаад эхэлжээ.
АТГ-аас өнгөрөгч долоо хоногт Барилга, хот байгуулалтын яамны харъяа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тодруулбал, Ж.Батсуурийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нартай хамтатган шалгаж байгаа бөгөөд тэднийг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн цэвэр, бохир усны төлбөрийн хөнгөлөлт дээр үнийг хуурамчаар нэмэгдүүлэн бичиж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Мөн тус яамны харъяа Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг шалгаж эхэлжээ. АТГ-аас Ц.Ганхүүгийн гэр болон ойр дотны хүмүүсийнх нь гэрт нь нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, гадаад вальют хураан авсан байна.
Хуулийн байгууллага Ц.Ганхүүг хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр өөрийн хүү Г.Батболдын "Инэл" ХХК тусгай зөвшөөрөл өгсөн.
Тус компани Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” зэрэг хотхонуудыг барьсан гэх мэдээлэл байна.
Хамар дор нь харъяа газар, агентлагуудын дарга нар хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, албан тушаалаа ашиглаж байгаа энэ мэт олон хууль бус үйлдэл гаарсаар байхад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ТА юу хийж суусан байж таарч байна вэ. Одоо үүсээд байгаа нөхцөл байдалд салбарын сайдын хувьд та ямар хариуцлага хүлээх вэ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.76
Ganhuu yu hiinee hiigeed zaana ni garna za yu !
Хариулах103.212.118.161
Барилга хот байгуулалтын сайд Мөнхбаатар чинь М.Энхболдын хүн. Тэгэхээр авилгалч гэсэн үг. Түүний томилсон Ганхүү, Батсуурь нар иргэдийн байрны цахилгаан дулааны төлбөрт нэмэлт бичилт хийж завшдаг нь үнэн. Эрдэнэт үйлдвэр ард түмний цах дулааны бүх зардлыг даагаад байхад илүү 30к төлбөр байнга бичигдээд байгаа нь эдний авилгын үйлдэл. Тэгэхээр шоронд хорих нь зөв. Бас Ганхүүгийн дэд захирал О.Одбаяр гэгч авилгалч нөхрийг сайн шалга. Тэр хүн Сандуй, М.Энхболд, Наранхүү нарын гар хөл, газар зардаг сүлжээний гол зохицуулагч нь шүү.
Хариулах192.82.69.203
barilga hot baigulaltin yamni hariya baiguulaguud bolovch saidaar ni tomilogddog alban tushaaltuun bish shudee ingej uls torin shinj chanratia gutgeleg yvulahaa bolino uu
Хариулах192.82.69.203
Энэ бол угаасаа улс төрийн шинж чанартай хэвлэлийнхэний намрын сезон эхэлсэн юм уу хаха
Хариулах202.179.15.114
Ажил хийсэн хүн асуудалд өртдөг. Геодези чинь газар өмчлөх эзэмших бүхий л ажлыг үе шаттай цахимжуулсан. харин ч ажил нь сайн яваа гэж харж байгаа шүү дээ.
Хариулах45.56.196.49
ажилчин залуу эмэгтэйчүүддээ бэлгийн дарамт үзүүлдэг болон сайдынхаа нэрийг барин компаниудыг дарамтлан мөнгө нэхэж авдаг тухай баримтууд нь ил гарах нь дээ
192.82.69.203
Ингэж хүнийг худлаа гүтгэн доромжилохоо болино уу.
Хариулах202.179.15.114
Ганхүү гэдэг хүн бол ийм зүйл хийх хүн биш ээ. Ер нь тэгээд үнэн зөв нь тогтоогдох байлгүй дээ.
Хариулах