Х.Баттулга МАН-тай “гар барьсан” ШАЛТГААН буюу Л.Оюун-Эрдэнийн төлөвлөгөө

2021/08/31

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон тухай мэдээлэл өчигдөр цацагдсан.


Түүнийг УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бие дааж нэр дэвшинэ гэсэн мэдээлэл хүчтэй явсан ч тэрбээр ийнхүү Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон нь, мөн үүн дээр МАН-ын нэг, хоёрдугаар хүн санал нийлж, дэмжсэн явдал ихээхэн анхаарал татаж байгаа.

Учир нь Өмнөх Засгийн газрыг огцруулахад оролцсон гэх дуулианд холбогдож байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэдхэн сарын өмнө МАН-ыг тараахыг ард түмэндээ уриалж, шүүхэд хандаж байсан билээ.

Харин өнөөдөр Х.Баттулга МАН-ын удирдлага, Засгийн газартай хамтарч, бүр зөвлөж ажиллана гэдгээ ийнхүү зарлав.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “гар барьсан” шалтгаан тодорхой. Төмөр замын асуудал, цаашлаад хууль хяналтын байгууллагатай орооцолдохгүй байх, өөрийнх нь гэгддэг сайд нарын суудал, тойрон хүрээлэгчдийнхээ нөлөөг хэвээр хадгалах гэж харж болно.

Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд хоёрын уг “дотно” холбоог Л.Оюун-Эрдэнийн ах Херо Б.Баатар, зөвлөх А.Амундра нартай холбоход нэг чиг зөрөхгүй болов уу. Тэдний ард хэн байдаг, ямар ашиг сонирхол хэрхэн хөтөлж өдийг нь хүргэсэн нь улстөрийн хүрээнд хэдийнэ ил шахуу болсон билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бас нэг гайхшруулсан томилгоо нь "Bloomberg" телевизийн гүйцэтгэх захирал асан Э.Долгион. Тэрбээр Ерөнхий сайдын орон тооны зөвлөх болов.

Засгийн газрын 200 хоногийн тайлан нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Долгионыг өөрийн зөвлөхөөр ажиллах нээлттэй гэдгийг хэлж байсан юм. Хариуд нь Э.Долгион "Яагаад болохгүй гэж" хэмээн хариулж байсан билээ.

 Тэгвэл уг яриа ийнхүү албажиж тэрбээр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллахаар болсон мэт харагдах ч улстөрийн өөр нэгэн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлөх вий гэх хардлага дагах нь тодорхой.

Худалдаа хөгжлийн банк буюу “Сахал” Д.Эрдэнэбилэгийн ойрын хүн гэгддэг Э.Долгион 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн байдаг.

Гэвч түүний хийж буй томилгоонууд МАН-ын жирийн гишүүд, удирдлагын багийн зарим нөхдөд нь таалагдахгүй байгаа бололтой.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ү.Хүрэлбаатар "Эсгий хийх газар нохой хэрэггүй" хэмээн нийгмийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлсэн харагдана лээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өрсөлдөгч нам, үзэл баримтлалын ялгаа, бизнесийн бүлэглэл хоорондын зөрчлийг үл тоож, бүгдтэй нь гар барихыг, тэдний эрх ашгийг хангаж байж, суудалдаа тэсч үлдэх боломжтой гэж харсан бололтой.

Цаашид МАН ба бусад гэх ганц л томъёотой болсон Монголын улстөр хэрхэн үргэлжлэхийг бид нийтээрээ харах л дутуу байна даа.....




Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.92
    2022/02/14

    Odoo oyunerdene darga taalagdahgui bolj ehellee.yamar muuhai yum be,nider deeree.baatar genko 2 mongoliig udirdaj baigaa yum bol.

    Хариулах
  • 139.5.218.64
    2021/10/06

    Ерөнхий сайд Баруунынхны ба АНУ-ын ноход хийдэг доод гарлын, балиар юмнуудыг зөвлөхүүдээр авсан байна. Монгол улс мөхөх нь ээ!

    Хариулах
  • 202.179.27.200
    2021/09/01

    Женко Баттулга төмөр замын болон бусад хэргээр Шоронд явах байсан байх харин одоо өөрийгөө хамгаалах аргыг олов бололтой. ОюунЭрдэнийг бол ойлгохоо байлаа ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ

    Хариулах
  • 202.126.90.49
    2021/08/31

    OyunErdene ih tom onoo aldaj baina, ogtsroh ni todorhoi boljee

    Хариулах
  • 103.212.118.67
    2021/08/31

    Арчаагүй гэдэг нь.өөрийнх нь намыг муулаад тэгээд бүр тараах захирамж гаргаж байсан хүнийг... Оюун-Эрдэнэд зөвлөөд өгөх чадалтай боловсролтой хүн олдохгүй байгаа юм байх даа.

    Хариулах
    • 192.82.76.221
      2021/09/01

      Ямар бодлого яваад баыгаа юм болдоо зоригтойл хийж байна шүү

  • 103.10.21.34
    2021/08/31

    За энэ О сайд ч явцгүй болж бна доо

    Хариулах
  • 202.9.46.234
    2021/08/31

    оюунэрдэнэ луйварчдаар тоырон хүрээлүүлж байгаад том унана даа.Баатар монголыг удирдаж байгаа гэхээр дотор муухай болж байна та нар удахгүй сүйрэх байлгүй дээ

    Хариулах
  • 192.82.80.66
    2021/08/31

    хэт их либералчлах тал барьж намын нөхдийн дургүйг хүргэх вий дээ

    Хариулах
    • 192.82.76.221
      2021/09/01

      Харина ттйм шүү долоо хэмжиж нэг огтлохгүй болч болохгүй л бол уу харж л байья даа

  • 103.229.122.66
    2021/08/31

    луйварчид

    Хариулах