ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нэгдсэн хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ.
Чуулга уулзалтад оролцогсдод БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар видео мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэх юм.
Чуулган “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болж байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.191
Ерөнхийлөгчид амжилт хүсье ! Аль ч (гадаад , дотоод ) талаасаа жинхэнэ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ !
Хариулах139.5.217.193
Энэ сагсууг гадныхан Ерөнхийлөгч гэж үзэх үүү ...
Хариулах