Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нар АН-аас “ХӨӨГДЛӨӨ“

С.Гандэлгэр
2021/09/07

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Архангай аймгийн засаг даргаар М.Батжаргалыг томилсон байна. Иймд өнгөрөгч долоо хоног /2021.08.30/-т тэрээр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Э.Дашзэгвээс тамга тэмдэгээ хүлээн авсан байдаг.

Тэгвэл АН-аас Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Архангай аймгийн засаг дарга М.Батжаргал болон тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Нямдорж, Э.Баттулга нарыг Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18, 3.9.1.20 заалтуудыг зөрчсөн Архангай аймгийн Ардчилсан намын гишүүн М.Батжаргал, Р.Нямдорж, Э.Баттулга нарт Үндсэн дүрмийн хорооноос Үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл хүлээлгэхээр болсон байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.32
    2021/09/07

    наад намд чинь байсан байгаагүй яг ижил дээ юун сахилгын шийтгэл вэ ах дүүсээ аваад намаас гарах хэрэгтэй юунд хэрэгтэй гэж............ ялзрал болсон байна а

    Хариулах
  • 64.119.27.115
    2021/09/07

    ИТХ-н гишүүдийн харьцаа МАН аймгийн засаг даргад хүнээ дэвшүүлэхэд хүрч байгаа юм биш үү

    Хариулах
  • 202.9.46.58
    2021/09/07

    Наад Эрдэнээдэх ажиллагаагаа болиочээ, Эрдэнээгийнхний хийсэн " бослогыг" л дарсан шүүдээ

    Хариулах