Ашигт малтмал, газрын тосны газраас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр: "Шатахууны хомсдолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр дүнгээ өгч байгаа. Бензин дууссан гэдэг нь худлаа. Замын-Үүд, Сүхбаатар өртөөнд галт тэргээр шатахуун хүлээн авсан. Бид сүүлийн өдрүүдэд 30 цагт 50 вагон буулгаж байна. Учир нь БНХАУ-аас авчирсан шатахууныг шилжүүлэн ачдаг. Дараа нь ШТС-ууд руу машинаар тээвэрлэхэд цаг орж байна. Дахин хомстол үүсэхгүй.
Иргэдэд оочир үүсгэж, бухимдуулсандаа төрийн байгууллагын зүгээс уучлал хүсэж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна