УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд болно.
Үүнтэй холбогдуулан хотбн дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж нийслэлд маргаашаас эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.
Иймд үзвэр үйлчилгээ буюу кино театрууд ажиллахгүй, мөн урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна