СЕХ: Энэ сарын 16-нд нэмэлт санал хураалт явуулна

2021/10/11

СЕХ-ноос нөхөн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд буюу Бямба гарагт зохион байгуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдээллээ. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Нөхөн сонгуулийн санал бүрдээгүй, ирц хүрээгүй учраас өнөөдөр өглөө СЕХ хуралдлаа. Хурлаар энэ сарын 16-ны өдөр дахин нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Сонгуулийн нийт төсөв 2.2 тэрбум төгрөг байсан бөгөөд үүнээс шууд зарцуулах зардал 1.8 тэрбум байсан. Тиймээс зардалдаа багтааж нөхөн сонгууль зохион байгуулна. Нэмэлт санал хураалтаар ирц хүрэх эсэх хамаагүй. Сонгуулийн үр дүн шууд гарна гэсэн үг” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна