Шүүхээс Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гаргажээ

С.Гандэлгэр
2021/10/21

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрдэнэс монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийт хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө.  

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.  "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан" гэсэн. 

Тэгвэл "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт прокуророос ирсний дагуу шүүх хурал өнөөдөр 10:00 цагт боллоо.

Шүүх хурлаас Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.20
    2021/10/21

    Дээр дооргүй төрийн байгууллагууд бүгд энэ компани шиг л бга, ганц хүнийг онилж бгаа нь өшөө авалт уу, улс төр үү гэдэг нь л бх

    Хариулах
  • 37.170.109.163
    2021/10/21

    Удахгүй буруугүй улс төр хийлээ гэж мэдэгдэл хийх бх даа.Монгол шүү ..нотлогдоод байхад л цагаадна.Африкаас дор.

    Хариулах