Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группээс өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогоос хэлэлцээрт өгөх саналаа захидлаар ирүүлсэн. Үүнийг нь МАН бүлгийн хурлаараа хаалттай хэлэлцсэн юм. Улмаар яг ямар шаардлага тавьсан нь тодорхойгүй байсан бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг нууц гэгдэх захидлаар тавьсан Рио Тинтогийн шаардлагын талаарх мэдээллийг ил болголоо.
Энэхүү захидалдаа “Оюу толгой” ХХК-иас манай Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх санал гаргасан аж.
Тэгвэл уг мэдээлэл үнэн болохыг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Тэрбээр “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын нэр дээр албан бичиг ирүүлснийг бид өнөөдөр хүлээн авч, танилцлаа. 34 хувьд ноогдох өрийн 70 хувийг тэглэх санал дурдагдсан нь үнэн. Энэ нь Монголын талд ашигтай эсэхийг сайтар судална” хэмээн ярьжээ.
Рио Тинтогоос тавьсан дөрвөн тодорхой шаардлагыг товчлон хүргэвэл:
- Ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэх санхүүгийн тооцоолол хийсэн байна. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Энэ нь цаашлаад 2051 он хүрэхэд 22 тэрбум ам.долларын өр болох аж. Тэгвэл Рио тинтогийн зүгээс өнөөдрийн ханшаар байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе гэсэн саналыг ирүүлжээ.
- Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын эдийн засгийн хүнд үед сайнгүй үр дагаварыг авчирсан. Өөрөөр хэлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ашиглалтад ороогүйн улмаас авах байсан татвар, орлого зэрэг олон зүйлээр Монгол Улсын Засгийн газар хохирч байна. Тиймээс 300 сая орчим ам.доллар өгье гэсэн саналыг ирүүлсэн.
- Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон. 5.4 тэрбум ам.доллараас дээш хэтэрсэн зардлаас менежментийн төлбөр авахаа больё гэсэн. 2028 хүртэл баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг авахгүйгээр зогсоох санал ирүүлсэн.
- Зардлын хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаа нөхөх боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөх. Ингэснээр 2022 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, олборлолтын ажлыг эхлүүлэх саналыг тавьжээ.
192.82.68.235
Рио.санал тавиагүй З.Г зээлийг тэглэх шаардлага тавьсан бгаа Рио 70% бууруулах хариу өгсөн монголын тал 100% д хатуу байр суурьтай бна ЗГаа дэмжнээ
Хариулах202.126.89.226
Yamarch gesen naashlah tuluvtei. Zasgiin gazar hatuu bair suuritai handaarai . Gereegee shinechleh ni chuhal. Getel ene ajliig zogsooh geed Javhlan, buu, urlagiin heden teneguud esreg uldel hiigeed hun araatan bolood baih ni tuvugtei yumaa
Хариулах64.119.26.177
100 хувь тэглэх ёстой
Хариулах139.5.218.127
Энэ Оюу Толгойн гэрээ эхнээс нь хууль бус гэрээ. Хууль бус гэрээг загсоохоос өөр зам байхгүй. Юу нь өөр зээл вэ. Харин ашиг авах ёстой. Хөрөнгө орууланч нэртэй уливарчидад хамаг баялгаа өгч өөр зэлтэй хоосон хосрон гэж байж боломгүй зүйл. Зүгээр гэрээгээ суцлаад тэндэр зарлаж өөр шударга хөрөнгө оруулагч олж хуулийн хүрээнд гэрээ хийх нь зөв.
Хариулах103.10.22.35
Юун далан хувь бэ бүрэн тэглэх ёстой.энэ олон жилийн ногдол ашиг,далд уурхайгаас босгосон мөнгөөр аффрик тивд босгосон үйлдвэрүүд гээд мөнгө байна
Хариулах103.229.123.159
Угаасаа өөрийн газар нутаг дахь баялагаа ашиглуулахын тулд зээлээр хувь эзэмшсэн нь хүлээн зөвшөөрөх аргагүй байсан шүү дээ. 2009 онд гэрээ хийсэн албан тушаалтнууд яаж ийм гэрээ хийж чадсаныг ойлгох аргагүй
Хариулах