УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын "явахгүй" сурталчилгаа шүүмжлэл дагуулав

2021/10/26

Улс төрд орсон цагаасаа байсхийгээд л хэл аманд өртчихдөг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дахин олны дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулаад байна. 

Тодруулбал, Евроазийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцох үеэрээ орос хэлээр үг хэлж, саналаа хуваалцсанаа гайхуулж, сошиалаар сэвж, өөрийгөө сурталчлав.  Түүний энэ шалихгүй, ичмээр үйлдэл олон нийтийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэлд өртөөд байгаа юм.

 УИХ-д ард түмнээ төлөөлж буй гишүүн гадаад хэлний мэдлэгтэй байх нь энгийн шалгуур. Гэтэл бусдад байхгүй чадвар эзэмшсэн мэт гайхуулж, пиардах нь инээдтэй, эгдүүцэм үйлдэл гэдгийг олон нийтийн зүгээс цахим хуудсандаа бичиж, илэрхийлсэн байв.

Үүний өмнөхөн "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, гарын үсэг зурчихсан атлаа бусдыгаа буруутгаад уснаас хуурай гарах гэж оролдсон тэрбээр  мөн л шүүмжлэлд өртөж байсан юм. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.122
    2021/10/26

    Мундаг эмэгтэй шү

    Хариулах
  • 122.201.24.138
    2021/10/26

    Яахав дээ оросоор ярьсан л биз ,болохгүй нь юу байхав дээ. Гишүүн гэлтгүй гадаад хэл мэддэг хүмүүс бүгд л энд тэнд ярьж л байдаг. Зарим нь бүр монгол хэлээрээ ярьж байснаа no no гээд л кккк

    Хариулах