Т.Аюурсайхан: Осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай

2021/11/03

Эдийн засгийн байнгын хороо Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  " Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27983 байгаа ба ослын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд энэ түвшинд байна. Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 оны хооронд 231201 хүнд 121 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Энэхүү хохирлыг ямар аргачлалаар хэрхэн үнэлгээ хийх нэгдсэн журам ч батлагдаагүй. Зам тээврийн осол гаргасан этгээд нийт даатгуулагчдын 4-5 хувийг эзэлж байна.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй байгаа нь уг хууль тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагыг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар дорвитой нөлөөлөл үзүүлээгүй болох нь харагдаж байна. 

Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтыг дадлагажуулахад анхаарч даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай" гэв. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.226
    2021/11/04

    Доржханд тэргүүтэй даатгалын компанийн хувалзнууд мөнгө хүүлж чадахаа болилоо гээд амь тавихнээ. Аюурсайханыг дэмжиж байна.

    Хариулах
  • 103.229.123.159
    2021/11/04

    Нэгд, хувийн салбарын хийж чадаж байгаа бизнес рүү төр ингэж хандаж болохгүй. Учир нь, төр олон зуун тэрбумын НДС, ЭМДС-гийн хөрөнгийг ямар байдалтай болгочихоод байгаа билээ. Хоёрт, хүн, байгууллага зүгээр л үүргээ биелүүлсэний төлөө уоамшуулал авах буруу.

    Хариулах
  • 103.57.92.242
    2021/11/04

    даатгалыг төрд авч болохгүй харин хүмүүст тус болох гэж байгаа бол түргэн хохирлын даатгалыг олгодог болох олгохгүй удвал алданги тооцох заалт оруулах л хэрэгтэй

    Хариулах
  • 81.243.163.193
    2021/11/03

    Uramshuulahaa??? Haha iim erguu maluudiig hashaand ni horio hee. Uramshuulal halamj gedeg ugee boli, ternii orond zurchil gargaad bga jolooch narig hatuuhan shiitgel onoo, huulia uurchil, mashin zamaa oligtoihon yanzalchih

    Хариулах
  • 202.126.88.196
    2021/11/03

    Тийм шүү.Татвар аваад байдаг.Замын тэмдэг тэмдэглэлээ арилсаар байна.Хэдэн хувалзнуудыг төрийн хуулиар тэжээсээр байх юм уу.Харин дахиад нэгнээс нөгөөгийн барьцаанд өгчихгүй гэж найдъя.Шинэлэг хөгжиж дэвшсэн ,3 сая иргэнийхээ эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль батлаарай гэж хүсье.Төрд татвар төлдөггүй , үнэн шударгаар үнэлгээ тогтоодоггүй , бүгд үгсэн хуйвалдаж төрийн хуулиар хөлжигсөдөд хязгаар тавих нь зүй ёсны хэрэг.

    Хариулах