Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Бараа бүтээгдэхүүнийг татах хил гаалийн гарцыг нэмэгдүүлье гэдэг чиглэл дээр нэгдсэн.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортын шокийн байдал үүссэн. Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнтэй холбоотойгоор тус хоёр боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний лаборатори байгуулах, хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэхээр боллоо.
Мөн дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож өгөх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд би Улаанбаатар хотод 30-аас доошгүй ил задгай болон агуулахын худалдаа хийх цэгийн бий болгох шийдвэрийг гаргалаа.
Эдийн засгаа сэргээх 10 их наяадын хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгөөс ашиглагдаагүй байгаа эх үүсвэр буюу 150 тэрбум төгрөгийг гурил болон тэжээл үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна