Хүсэвч хясна гэдэг шиг улс төрд, тэр дундаа УИХ-д хоёрантоо хүч сориод өвдөг шороодсон нэгэн бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар.
Тодруулбал УИХ-ын 2020 оны сонгуульд Өвөрхангай аймагт, 2021 оны нөхөн сонгуульд СХД-т нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй.
Улс төрчдийг хатуу шүүмжилдэг, тэр хэрээрээ олон сенсац, асуудлуудтай хутгалдаж байдаг. Өвлийн хүйтэнд углааш, халадтай эсэргүүцэл үзүүлэхээс эхлээд төв талбай дээр дуулж, бүжиглээд үзсэн нэгэн юм. Нөхөн сонгууль дуусгаад хэсэгтээ чимээгүй байсан А.Отгонбаатар улс төрийн карьераа түр хугацаанд завсарлан, сугалааны салбарт хүчээ сорьж эхэлсэн байна.
Тэрбээр өчигдөр/2021.11.07/ өөрийн цахим хуудсаараа өвлийн идэшний үхэр хожих сугалаа явуулсан байна. Тус сугалаанд нь 20000 төгрөг шилжүүлснээр оролцох боломжтой бөгөөд маш олон хүн дансруу нь мөнгөө хийж сугалаанд нь оролцсон байна. Энэ нь нэг хүн хожиж бусад хүмүүс нь хохирох, холбогдох хууль тогтоомжийг зөрчих асуудал дагуулж буй бөгөөд цахим сугалаагаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах үйлдэл хэмээн цагдаагийн байгууллагаас сануулж буй юм.
Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг.
Сугалааг тодорхой шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгодог ба тус зөвшөөрлийг нь Сангийн яамнаас олгодог. Түүнээс дурын хувь хүнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах нь хууль бус юм.
Цахим орчинд хөгжихийн хэрээр энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа юм. Тэр дундаа улс төрд горилж байгаа, хууль тогтоогч болохоор сонгуульд нэр дэвшиж байсан нэгэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг уландаа гишгэж ямар ч зөвшөөрөлгүй цахим сугалаа зүй ёсонд ч, эрх зүйт ёсонд ч нийцэхгүй л болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.162
Баас баас баас Ямар баасных нь Нам бэ.
Хариулах202.126.89.148
Shunaltai hulgaich gedgee batlaad baigaa yum bishuu
Хариулах66.181.169.70
кононыхоо 2 р ангийг хийнэ гэдэгт итгэж байгаа отгонбаатараа, 1 р ангийн тэр нийслэлийн засаг даргын байранд буруу хаалга татаад, гарч ирээд машинаа хайдаг үзэгдэл супер байлаа.
Хариулах46.114.147.145
Coin -с л хааш байв гэж
Хариулах202.179.27.81
er hun
Хариулах103.212.119.68
Энэ одоо сугалаа юу луйвар уу
Хариулах