УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар нар оролцлоо.
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар танилцуулсан бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийн талаар мэдээлэл хийв.
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд үзүүлэх хэвлэл мэдээлэл, техник, тоног төхөөрөмж, төсөв хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газар хэлтсийн дарга нар өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЭВ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна