“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилох асуудал өнгөрсөн долдугаар сараас хойш яригдаж байгаа ч ОХУ-ын талтай тохиролцож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Харин сүүлийн үед АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилох тухай яригдаж, "өөрөө ч мэдээгүй" байхад нь УБТЗ-ын дарга болох тохироо нь улс төрийн хүрээнд үндсэндээ хийгдэж дуусчээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдож, удалгүй 2018 оноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргад яригдаж байв.
Х.Хэрлэн гэж хэн бэ
Х.Хэрлэнгийн хувьд барилгын инженер, эрхзүйч мэргэжилтэй. Төрийн албанд олон жил удирдах ажил хийсэн туршлагатай. 2017 оны 12 дугаар сард Ашигт малтмал, Газрын тосны газрын даргаар томилогдсон.
Лицензийн наймаатай олон жил нэр холбогдож яваа, “Шинэ шивээ” ХХК-д хувь хэрхэн эзэмшдэг болсоноос эхлээд шалгагдаж байсан олон асуудал нь тэгсгээд өнгөрсөнд түүний "сайн" найзынх нь нэр нөлөө гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.
Тухайлбал, түүнийг анх 2005 оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.
Үндэслэл нь ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон. 400 сая төгрөгөөр хохирсон компанийн гаргасан гомдлын дагуу хэлтсийн даргыг шалгахад Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь илэрсэн байна.
Тодруулбал, АМХЭГ 2002-2004 онд 120 өргөдлийн төлбөрийг төлж, лиценз олгох ёстой байтал байгууллагын дарга нар нь эрх мэдлээ хэтрүүлж, энэ асуудлыг 2-3 жил нуун дарагдуулсан нь тогтоогдсон байдаг. Улсын төсвийн 400-680 сая төгрөгөөр хайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайханы тушаалаар Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэнгийн мэдэлд шилжүүлсэн байдаг.
Мөн АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын 5-нд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгсөн байдаг.
Лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай “Гео инфо” ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1750 мянган ам.доллараар арилжсан түүнтэй холбоотой таагүй мэдээлэл олон бий.
Ноцтой гэж хэлж болохуйц олон асуудал, хэрэгт орооцолдсон ч том артай, улс төрийн атаман найзтай бол дээшээ дарга, сайд болдог жишиг зөвхөн Монголд бий, эгдүүцэм шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.208
Zuv bha oo. Ene salbart shine khvn kheregtei
Хариулах103.229.122.231
Намайг томилвол би ерөнхийлөгчийн ойрын хүн болчих юм уу. Тэгвэл намайг сонговол ямар вэ?
Хариулах202.55.188.88
Hurelsuh geh etgeed ystoi neg duraaraa tongochij baina aa. Dur turh ni gudamjnii huligaan shig l haragddag. Erunhiilugch Hurelsuh gej helehed neg l tohiromjgui.
Хариулах139.5.218.66
Мэдээгүй байхад нь томилдог биш би энэ албан тушаал дээр очоод ингэж ажиллана ийм ажлууд хийнэ гэсэн төлөвлөгөө амлалтыг нь сонсож байж томилдог байх ёстой юм бишүү
Хариулах202.131.229.246
за амжилт хүсье нийгэмшсэн хүн болох нь
Хариулах203.234.206.234
Хэн ч байсан л нэг хүн томилогдоно биздээ.
Хариулах59.153.114.85
Нүдээ олсон томилгоо байна.
Хариулах66.181.176.41
Mundag zaluu shv ajild ni amjilt hvsie
Хариулах