М.Тулгат: Хэнтэй ч хамаагүй гар барьсан нь АН-ыг жанжин шугамгүй, хогийн сав шиг болгосон

2021/11/10

АН өнгөрсөн баасан гаригт Онц Их хурлаа хийж намын даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн асан Л.Гантөмөрийг сонгосон. Уг хурлыг М.Тулгат тэргүүтэй тус намын гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар өнөөдөр М.Тулгат, О.Баасанхүү тэргүүтэй АН-ынхан мэдээлэл хийлээ.

М.Тулгат "Хэд хоногийн өмнө АН-ын Онц их хурал нэртэй хурал болж АН-даа санаа зовсон гишүүд хүрэлцэн ирсэн байгаа. Хурлаас хоёр хоногийн өмнө албан ёсны байр сууриа илэрхийлсэн, энэ хэвээрээ. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг. Өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг шийдэхийн тулд нухацтай, алдаа мадаг гаргахгүйгээр бүх зүйлийг дүрмийн дагуу хийх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ардчилсан нам үндсэн дүрэмтэй. Их хурлыг яаж зарлах уу, төлөөлөгчдийг яаж бүрдүүлэх үү, хэлэлцэх асуудал, тогтоол шийдвэрүүд яаж гарч, яаж албажих нь тодорхой байгаа.

АН-ын Их хурлыг хүлээн зөвшөөрөхгүй олон гишүүн байгаа учраас хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж ярилцах хэрэгтэй. АН олон нийтийн дэмжлэгтэй хэнийг ч хамаагүй намдаа нэгтгээд ялалт байгуулъя, олонхийг бүрдүүлье гэж ажиллаж ирсэн. Энэ нь намаа жанжин шугамгүй, хогийн сав шиг болгосон. Асуудлаа бид үндсээр нь шийдэх ёстой. Дарга томилсноор манай намын асуудал шийдэгдэхгүй, шинэчлэлийг хийх ёстой. 

Намын дотоод ардчилал алдагдсанаас бид өнөөдөр ийм байдалд хүрсэн шүү. Би залуучууддаа хандаж уриалмаар байна. Хэдүүлээ үнэхээр Ардчилсан намаа шинэчилье гэж байгаа бол ул суурьтай шинэчилье. Нөгөө л нэг арга барил чинь саяын их хурлаар харагдаж байна. Нөгөө л нэг сүржин даржин хэвээр. Ингээд хана мөргөнө. Эргээд эвгүй байдалд орох учир би ингэж уриалаад байгаа юм. Шүүх хуулийн асуудал явдгаараа яваг. Бид ямар түүдэг галыг тойрч суух ёстой юм. Сүүлийн үеийн чиг хандлага өөр болчихоод байна. Нэг үзэл баримтлал нэг л жанжин шугамтай болъё. Ардчиллын өнгөрсөн 30 жилийн ололтыг өөрсдөө үгүйсгээд бусдын идэш өгөөш болчихсон. Тэрийг нь идээд явж байсан С.Ганбаатар мэтийн хүмүүс АН-ын их хурлын индэрт, оройд нь залагдана гэдэг гутамшиг. Ийм байдлаас бид гарахын тулд асуудлаа үндсээр нь шийдэх ёстой. Хэрвээ нийт намын гишүүдийн 0,7 хувь нь хурал хийгээд дарга сонгоод шийддэг байсан бид ингэж олон сар сунжрахгүй байсан.

Хурал хийсэн нөхдөд хандаж уриалахад үндсэн дүрэм журам зарчим дээрээ хамтарч ажиллах санал тавьж байна, нээлттэй" гэв.




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.230
    2021/11/10

    баасанхүүг дагуулчихаад энэ залуу юу ярина вэ, золбин юм доо энэ тулга

    Хариулах
  • 202.179.21.230
    2021/11/10

    хэлэх үг алга, хаа газрын золбингуудыг тойруулсан эрдэнэ баас ийм эргүү залуусыг сумлаад хаа хүрэхийн бол, харчихая

    Хариулах
  • 66.181.161.103
    2021/11/10

    Ядахдаа баасанхүүтэй зургаа авхуулчихаад ,ганбаатар мэт нь хэрэггүй гэх...

    Хариулах
  • 202.55.188.97
    2021/11/10

    энэ өөрөө хаанахын золбин вэ ард нь бас золбин новш байна өөрснөө золбингууд байж хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэж болох шив дээ

    Хариулах
  • 202.126.88.52
    2021/11/10

    Тулагтын ард золбин Баасанхүү бга

    Хариулах
  • 202.179.27.81
    2021/11/10

    BAASANHUU CHINI UUR NAMIIN GISHUUN BISH BILUU

    Хариулах
  • 202.9.40.16
    2021/11/10

    Энэ ардчилалд юу хийсэн гэж дарга болох гээд улайраад байдаг тэнэг новш вэ.Ичдэггүй юм бэ.үхлээ нүүр ч алгаа шир шир

    Хариулах
  • 202.126.89.37
    2021/11/10

    Ард нь зогсож байгаа хун хаанаас ирсэн юм бол. Ганбаатар тэр хун хоерт ялгаа байгаа юм болов уу.

    Хариулах