Өнөөдөр буюу 2021.11.10-ны өдрийн 11:40 цагт Ардчилсан намын ОНЦ ИХ ХУРАЛ-аар шийдвэрлэсэн Ардчилсан намын даргыг батламжилсан тогтоолыг бусад материалын хамт Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Л.Гантөмөр "Хурлаа хийе гээд анхан шатны бүх үүрүүд нь хурлаа хийчихсэн. Үүрээс гарсан төлөөлөгчид нь цуглачихсаны дараа энэ хурлыг тараая, болиулъя гэж ярьж болохгүй шүү дээ.
Ер нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулиудаар намын удирдлагыг гишүүд шийднэ гэж байгаа. Тийм учраас намын гишүүд цуглаж хурлаа хийлээ. Одоо энэ хурлын хүчинтэй үгүйн тухай маргаан байхгүй.
Одоо АН хоорондоо толхилцоод хэрэггүй ээ. Хамтраад урагшаа хараад ажлаа хийе. Үнэхээр намын дарга хэн байх уу, хэн удирдахаас илүүтэйгээр АН-ын гишүүдийн эрх ашиг, монголчуудын эрх ашгийг хамгаалах улс төрийн хүчин хаана байгаа юм бэ яриа хамгийн чухал болоод байна.
Би хувьдаа М.Тулгат даргыг Ан-ын дэд даргаар уриад байгаа. Манай намын гишүүд зөвшөөрнө гэдэгт итгэж байгаа. Бид засаг булаацалдаад байгаа хэрэг биш шүү дээ. Энэ намын 200.000 гишүүний нэг л хүн шүү гэдгээ манай намын дарга нар бүгдээрээ ухамсарлаарай л гэж хэлэхийг хүсч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна