Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдэд 3 хувийн зээл олгоно. Нийт 100 тэрбум төгрөгийн зээл олгохоос 81 тэрбум төгрөгийн зээлийг банкууд судалж дууссан байна.
Өвлийн идэшний нээлттэй худалдааг нийслэлд 7 цэгт зохион байгуулна. Дундын нугалаа, үнийн нэмэлтгүй борлуулахаар зэхэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, 1000 машины зах гэх мэт 31 цагт идэш борлуулна. Цаашдаа төрийн өмчит мах бэлтгэх компани байгуулахаар бэлтгэл хангаж байна. Малын эрүүл мэнд, гарал үүслийн бичиг гэх мэт баримт бичгийг үндэслэн идэшний махыг борлуулна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш махны экспорт зогссон.
Нарийн ногооны үнэ өнгөрсөн 7 хоногийн байдлаас буурсан. Бид өмнө нь 350-370 тонн ногоо импортолдог байв. Сүүлийн долоо хоногт үүний 1/3-ийг импортоор авлаа.
Малын шүлхий, товруу гэх мэт өвчин гарсан. Малын хулгай, отор нүүдлийн улмаас малын халдварт өвчин гардаг. Иймд бид ОБЕГ-тай хамтран малчид зөвхөн аймаг дотроо л отор нүүдэл хийнэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.14.36.6
Халдварт өвчин гараагүй аймаг сум байна уу. Герман улсад нэг фермийн үхэрт галзуу өвчин оношлогдоход Салбарын Сайд нь хариуцлагаа хүлээгээд ард иргэдээсээ уучилал гуйгаад огцорч байхад манай улсад хариуцлага гэж алга аа.Юун нөөцийн мах бэлтгэх эхлээд гоц халдварт өвчнийхөө тархалтыг зогсоочих.
Хариулах66.181.169.70
жижигхэн сайдууд жижигхэн ажилаа яг гавьяа байгуулсан юм шиг ярихийма
Хариулах66.181.169.70
жижигхэн сайдууд жижигхэн ажилаа яг гавьяа байгуулсан юм шиг ярихиймаа
Хариулах