ТАНИЛЦ: Ц.Анандбазар, Х.Болорчулуун тэргүүтэй зургаан гишүүний чуулганы ирц 50 хувьд ч хүрээгүй

2021/11/12

Монгол Улсын их хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы  хуралдааны 10-р сарын /2021.10.01-10.29/ ирцийн мэдээ гарчээ.


Харин чуулганы хуралдааныг олон удаа тасалсан  гишүүдийн тоонд Ц.Анандбазар, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Д.Цогтбаатар нарын гишүүд багтжээ. УИХ-ын  чуулганы хуралдаанд  бараг үзэгдэггүй ч хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байнга байдаг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухайд  10 удаагийн хуралдааны 6-д нь оролцоогүй байна. Тэрээр гадаадад, чөлөөтэй, тасалсан гэх  шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцоогүй нь  ирцийн мэдээнээс харагдаж байв. 

Ирц нь 50 хувьдаа хүрээгүй гишүүд:

  • Ц.Анандбазар 
  • Х.Болорчулуун 
  • С.Ганбаатар
  • Л.Оюун-Эрдэнэ
  • Д.Сарангэрэл
  • Д.Цогтбаатар
Чуулганы ирц хангалтгүй байгаа гишүүдийн хуралд оролцоогүй шалтгааныг дурьдвал тасалсан, эмнэлэгийн чөлөөтэй, орон нутаг болон гадаад томилолттой гэх шалтгаанаар  чуулганы хуралдаанд оролцоогүй байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гишүүн 9 удаа чөлөө авчээ. Д.Сарангэрэл гишүүний тухайд эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэхээр явсан тул ийнхүү чуулганы хуралдаанаас  чөлөө авсан аж. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.163
    10 цагийн өмнө

    Anand bazar nuguu ajilaa hiiged zawgui ywaa bho

    Хариулах
  • 122.201.21.206
    Өчигдөр

    Сарангэрэл гэдэг авгай сайд л байвал хийчих санаатай,өөр ажлыг тоохгүй л дээ.Тэнэгтэж их хуралд суухгүй шүү дээ.Сайдын албыг өгсөн нь даар дээ

    Хариулах
  • 192.82.86.246
    2021/11/13

    Ийм хогын юмнууд ыг орогнуулсан гэж сбодохоор УИХ-ын нэр хүнд гэж үнэндээ хэрэги алга,үүнээс гадна энэ байгууллагад чинь дарга гэж нэг юм байгаа биздээ тэр хүн ирцээ бүрдүүлэх гишүүд нэртэй юмнуудыг чуулганд нь суулгах арга хэмжээ яагаад авдгүй юм бэ?энэ ажлыг хийхгүй хариуцахгүй юм бол өөр юу хийж суудаг байнаа,хэл нь тагнайгаа хөл нь талбайгаа олохгүй согтуу явдаг гээд нэг гишүүн нь олон түмэнд зарлаад байсан биздээ,дандаа согтуу баймааргүй юмдаа

    Хариулах
    • 192.82.78.115
      2021/11/13

      Ийм хогийн юмнууд гэнэ үү. Яачаав. Та нар шиг нийгмийн хөрөнгийг идэж ууж,эдийн засгийг унагаж, улсын данс улайлгаж,улс иргэдээ дааж давшгүй өрөнд оруулаагүй.Өөрсдөө баяжиж цусалж иргэдээ гуйлгачин болгоогүй, Ковидын хүндрэлийг аль болох бага хохиролтой даван туулах,эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралд туслах гэж бололцоот бүхнээ хийж байна.Монголын адгийн адгийн шаарууд бол ардчиллын нэр барьсан луйварчид та нар.

    • 192.82.78.115
      2021/11/13

      AН-ынхан бусдын нэр төрийг гутаах,гүтгэх,хийсэн ажлыг нь харлуулахад л чиглэнэ.Одоогийн төр засаг, УИХ, Засгийн газрын талаар ганц ч нааштай үнэн зөв зүйл ярихгүй.Зөвхөн харааж зүхнэ.Өө сэв эрнэ. Харин өөрсдөө болохоор яадаг билээ. Төрийн өмчийг идэж ууна,эдийн засгийг сүйрүүлнэ,т

  • 66.181.161.55
    2021/11/13

    za yarshig yarishig,sarul tovor hudaldaa hiiged yavj bsn avgai,zz

    Хариулах
  • 103.26.194.199
    2021/11/13

    Shuren hamart er ni chuulgand irdeggui sh dee

    Хариулах
  • 139.5.219.101
    2021/11/13

    Ганбаатар,

    Хариулах
  • 139.5.219.101
    2021/11/13

    Ганбаатар,

    Хариулах
  • 66.181.191.137
    2021/11/13

    Ёс зүйн хороо чинь давхар давхар ёс зүй зөрчил гаргаад байгаа гишүүд нэртэй иргэдэд хариуцлага тооцохгүй юу хийгээд байна аа. Тайлангаа тавиа.

    Хариулах
  • 202.126.89.189
    2021/11/13

    Төлөөлж чадахгүй бол болих хэрэгтэй. Яг төсөв хэлэлцэх энэ үед ингэж хуралдаа суухгүй бхйгаа хүмүүсээр яах юм бэ

    Хариулах