Н.Алтанхуяг: Р.Онончимэг та Нотариатыг тойроод л ажиллаад байж. Та энэ албыг авж явж чадах юмуу даа эргэлзэж байна

С.Гандэлгэр
2021/11/16

Би Н.Баасанжав нэр дэвшигчид нэг зүйл хэлмээр байна. Дээд сургуулийн шалгалт дээр багш нар аргалах гээд дэвэн дэлхийн зүйл хамж шимж ярихаа боль. Чи өнөөдөр энд орж ирээд ШЕЗ цаашаа Шүүхийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ ? Хараат бус байлгах вэ гэхэд жорлон яриад хэдэн минут авлаа шүү дээ. Энд ирсэн хүмүүс дандаа цагтай, нартай хүмүүс. Чи бодлого ярих ёстой. Чи сая юу яриад байгаа юм бэ ? Би асуулт асуусан шүү дээ. Авилгалын дагнасан шүүх ямар оронд байдаг вэ ? Наашаа оруулж ирэх нь зөв юм уу, буруу юм уу гээд асууж байгаа шүү дээ.

Шүүхүүдээр орохоор ариун цэврийн асуудал хүнд байдаг. Голцуу эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө хамт байх нь маш түгээмэл. Энийг тухайлан нэг ажил болгож хиймээр санагдаад байдаг. Шүүхээр үйлчлүүлээд явахаар үйлчлүүлэгч нарт ариун цэврийн өрөө орох хэрэгцээ гардаг. Сандарсан байдалд бол аягүй тавгүйтдэг. Ариун цэврийн өрөө чухал байдаг.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.242
    2021/11/17

    их сул хүмүүс оруулж ирж байна шүүгч нар бол хуульч нарын дээд нь шүү дээ тэд нарын хэмжээний мэдлэгтэй хүмүүс байх ёстой юмаа гэтэл нэг л бишээ сонгогдсон шүүгч нар нь эрхбиш анхаарах биз дээ

    Хариулах
  • 59.153.113.190
    2021/11/17

    Н.Алтанхуягийн хэлсэн асуусан асуулт, түүнд хариулсан хариултыг бич л дээ. өөр юм бичих юм. Зедактор энэ тэр гэж байдаггүй юм уу эргүүнүүд ээ

    Хариулах
  • 192.82.87.72
    2021/11/17

    Маш сул нэр дэвшигчид оруулаад л шахаад байх юм Бямбацогтоо

    Хариулах
  • 103.26.195.229
    2021/11/16

    Мэдээлэл нь гарчигтайгаа зөрөөд байх юмаа. Нягталж шалгадаггүй юм уу ?

    Хариулах