Цахим хөгжлийн сайдад Н.Учрал, Эдийн засаг хөгжлийн сайдад Э.Бат-Амгалан нар томилогдох өндөр магадлалтай

22 цаг 11 минутын өмнө

Монгол улс 2022 оны төсвийг хэлэлцэж батлахын хажуугаар цаг үе, нөхцөл байдлаас хамаарч Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн Засаг, хөгжлийн яам гэх 2 яамыг шинээр байгуулахаар болсон.

Дээрх шинээр байгуулагдах хоёр яам нь бодлогын хувьд бусад бүх яамдаас илүү эрх мэдэлтэй бөгөөд нэг нь Монгол Улсын цахим шилжилтийг хариуцаж дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг олгох бол Эдийн Засаг хөгжлийн яам нь төсвөөр зарлагдаж буй мөнгө, төсвийн үрэлгэн байдлыг хянах, цаашлаад гадаад дотоод эдийн засгаа сэргээх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх томоохон эрх мэдэл оногдож байна.

Харин энэ хоёр яамыг хэн удирдах вэ гэдгийг эрх баригч Монгол Ардын Нам 12 дугаар сарын 6-нд болох намын 30 дугаар их хурлаараа батлах нь дамжиггүй.

Ямартай ч та бидний мэддэгээр төрийн ордны тамхины цэг, улс төрчдийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад Н.Учрал, Эдийн Засаг хөгжлийн сайдад Э.Бат-Амгалан нарыг сонгосон гэх мэдээлэл бидэнд байгаа юм. Учир нь Н.Учрал, Э.Бат-Амгалан нар нь хоёул Монгол Ардын Намын залуучуудын байгууллагыг удирдаж, залуучууд дунд тодорхой хэмжээний манлайлал бий болгож, улс төрийн хүрээнд ч нэр хүнд өндөр.

Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын ч баримталж буй намын боловсон хүчнээ дэмжиж, хүнд суртал, олигархижсан системээс салах зэрэг томоохон барьж буй бодлогыг ч Н.Учрал, Э.Бат-Амгалан нараар эхлүүлнэ гэх шуум бий.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Цахим бодлого, инновацийн байнгын хороон даргаас эхлээд төрийн цахим шилжилтийг хуульчилж, дижитал үндэстэн болгох саналыг улс төрийн хүрээнд хамгийн анх эхлүүлсэн хүн улс төрийн хүрээнд ярьдаг. Иргэд ч түүнийг сайд болсон тохиолдолд маш их дэмжих магадлалтай.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувьд төдийлөн олон нийт дунд гарч ирээд байдаггүй ч Улаанбаатар хотын түгжрэл, утаа, бүтээн байгуулалт, дэд бүтэц, эдийн засгийн асуудлыг шийддэг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог удирддаг. Хотын унаган хүн учраас хийх ажлаа ч сайн мэддэг чаддаг гэж Улс төрийн хүрээнд ярьдаг байна. Иргэд ч түүнийг сайд болсон тохиолдолд шинэ залууг дэмжиж ажиллах магадлалтай.

Харин дээрх хоёр залуусыг дэмжсэн тохиолдолд нилээдгүй олон эсэргүүцэгчид гарч ирэх нь дамжиггүй. Тухайлбал Н.Энхбаярын МАХН-аас албан тушаал горилогчид, М.Энхболдын “60 тэрбум”-ын фракцаас албан тушаал горилогчид гэх мэт олон асуудалтай нүүр тулна гэдэг нь дамжиггүй биз ээ.

 



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.95
    2021/12/02

    НАМЭХ нэрээр халхлагдаж тэтгэвэрт гарах нас болсон ааштай хорон авгай л биш бол дүүрч

    Хариулах
  • 103.14.36.6
    2021/12/02

    Учрал гишүүнийхээ ажлаа сайн хийгээч дээ. Юун сайд эрүүл мэндээ бод дараа нь тойрогтоо жаахан ажил хийчих чамд нас байна шүү дээ.

    Хариулах
  • 202.9.40.195
    1 цагийн өмнө

    Нэг нь баян айлын эрх жаал энгийн амьдрал мэдэхгүй Ждүчин бацаан нөгөө нөхөр нь мэдлэг толгой муутай гэмт хэрэгт холбогдож байсан танхай этгээд МАН ч боловсон хүчний нөөц байхгүй болж хэдэн кнопчинтой үлдсэн бололтой

    Хариулах
  • 64.119.27.119
    4 цагийн өмнө

    Найз бүсгүйд зориулсан сайдын суудал дээр яагаад өөр хүн яригдав? Молиго уу?

    Хариулах
  • 122.201.31.175
    16 цагийн өмнө

    МАН боловсон хүчний гачигдалд оржээ...Мэдлэг туршлага чадьар маруухан нөхдүүд л сайдад залраад монгол улсыг бусниулж дууслаа....

    Хариулах
  • 64.119.25.23
    17 цагийн өмнө

    амбицтай болгоныг сайд болгоно гэвэл наад сайдуудын чинь тоо хүрэхгүй, бас нэг "сайдад" суралцагч нэг этгээд ирж хэдэн сар болоод л бууна, улс хөөрхий

    Хариулах
  • 45.131.194.196
    17 цагийн өмнө

    Бат Амгалан гэдэг гишүүн байдаг билүү

    Хариулах
  • 103.57.92.242
    18 цагийн өмнө

    залуусыг дэмжинэ харин эрүүл мэнд зүгээр бол дажгүй дээ

    Хариулах
  • 210.160.217.69
    19 цагийн өмнө

    Uchralig demjij bna

    Хариулах
  • 202.131.238.114
    19 цагийн өмнө

    Uchral hamgiin zov huvilbar

    Хариулах
  • 202.55.188.34
    19 цагийн өмнө

    Учрал биеэ бодоочээ, сайн тэнхэрэх хэрэгтэй

    Хариулах
  • 103.229.120.168
    20 цагийн өмнө

    УЧРАЛ ӨЛХӨӨН ЧАДНА САЙД ХИЙЖ

    Хариулах