Яг одоо Монгол Ардын намын XXX их хурал үргэлжилж байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Юмжаагийн Цэдэнбал агсныг цагаатгасныг албан ёсоор мэдэгдлээ.
Өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 6-ны Даваа гаригийн өглөө 08.30 цагт Монголын төрийн 44 жил, МАХН-ыг 40 жил жолоодсон нам төрийн зүтгэлтэн, Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүх хурлын тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс бидэнд гардууллаа.
Энэхүү түүхэн баярт мэдээг МАН-ын XXX их хурлын зочид, төлөөлөгчид та бүхэнд, нийт монголын ар түмэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Эрин зууны түүхэн элч, ард түмний хайртай удирдагч Юмжаагийн Цэдэнбалын яруу алдар бадартугай. Түүний үйлс, замналыг хойчийн монголчууд мартаж үл болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.45
Tsedenbaliig helmegduulj hohirooson MAN AN iin mafiinhniig shalgaj hatuu hariutslaga toots.
Хариулах64.119.20.107
Угаасаа л цагаан байсан удирдагч аа тамын тогооныхон харлуулж ,хэлмэгдүүлсэн дээ. Муухай монгол хүний араншин гэж ийм л байгаа юм даа.
Хариулах