Зарим аймаг, сумын намын хороон дарга судалгааны үр дүн, намын бодлого гэсэн нэрийн дор өөрийн үзэл бодлыг намын хорооны тэргүүлэгчид болон сонгуультнуудад тулгадаг байдал гарч байна.
Өөрийн эрх мэдэл, эд хөрөнгөнд эрэмшиж намын гишүүд болон ард олноосоо алсран холдох боллоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Намын үйл хэрэгт үзэл бодол, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдсэн жирийн гишүүдээ анхаарч үзэхгүй, тэднийхээ хүч дэмийг намын ажилд татан оролцуулахгүй байгааг энэ шүүмжлэл илтгэж байна. Цаашлаад орон нутагт намын гишүүдийн дунд хувийн эрх ашгаараа болон УИХ-ын гишүүдээ дагаж талцан хуваагдах, ямар нэг зөрчил маргаан гарахад олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр бие биенийгээ дайрч доромжлох, бүүр цаашлаад намын журмын нөхдийнхөө нэр хүндийг унагахын тулд эсрэг намтай үгсэн хуйвалдах явдал ч гарах боллоо.
Үүнийг даруй цэгцэлж, буруутныг шийтгэж, зөвийг нь өмгөөлж хамгаалаач гэж Хяналтын хорооноос харж хүлээж байна.
Хүчирхэг байхын тулд эвтэй байх нь юу юунаас чухал. Гэхдээ бидэнд өөр хоорондоо үгсэн хуйвалдсан, цөөн хүн өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд эв нэгдэл гэдэг үгээр халхавчилдаг, зарчмын шаардлага тавьсан нэгнээ ад шоо үздэг эв нэгдэл хэрэггүй юм. Эв нэгдлээ хичээгээд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг эв эе бидэнд тус биш ус болно”
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна