УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
"Миний бие тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох, мөн 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцон тухай хуулийн төслийг өргөн барьсан. 11 сард нэлээн тэмцэж байж хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсан.
Харамсалтай нь нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга өөрөө энэ хууль бол түүхий хууль байна гэж яриад байгаа. Түүхий биш. Өөрөөр бол 30-40 жил шударгаар өндөр хувиар нийгмийн даатгалаа төлсөн. МАН таван жилээр ажлаа төлөвлөдөг нам. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихлоо. Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод эхлэхээр анхнаасаа бүтэлгүйтээд байна. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.245.154
МАН ард түмэний гар дээр очих бодит орлогыг бууруулах татвар шимтгэл нэмэх,тэр битгий хэл тэтгэвэртэй гарч байгаа хөгшидөд яаж бага тэтгэвэр өгөх бэ гэж бодож гаргаж ирсэн шийдэлүүд нь энэ байгаа юм.Би ардчилсан намыг дэмждэггүй хүн гэхдээ тэд бол дандаа ард түмэнд хэрэгтэй гайхалтай шийдэлүүд дандаа гаргасан байдаг.
Хариулах66.181.161.84
Үнэн шүү.
Хариулах122.201.21.142
Төрд 30 гаруй жил ажилласан. Энэ саналыг мэдэж хүлээж байсан ч хэлэлцэх эсэх тодорхойгүй байсан тул 7 жил гэдгээр тогтоолгосон. Мэдээж 5 жилээр тогтоолгосгоос бага.
Хариулах