Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн санаачлагаар Казах үндэстний өв соёл, зан заншилыг сурталчлан таниулах төв маргааш буюу энэ сарын 14-нд нээлтээ хийнэ. Энэхүү төв нь казах түмний зан заншил, ахуйн соёл, уламжлалт ёсыг сурталчлан таниулах, унаган ёс жаягаар нь хадгалах зорилготой юм.
Энэхүү төвийн үйл ажиллагаа аль ч улсын иргэнд нээлттэй бөгөөд казах хэл ба соёлын сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр сургалт явуулахаар төлөвлөжээ. Тус хэлний танхимд 20 гаруй хүүхэд нэгэн зэрэг суралцах боломжтой. Мөн 200-250 хүнийг хүлээн авах урлагийн заалтай учраас нутгийн иргэдийн уулзалт болон бусад арга хэмжээг зохион байгуулахад нээлттэй аж.
Тус төвийг байгуулсанаар казах үндэстний зан заншил, ахуйн соёл, уламжлалт ёсыг түмэн олонд таниулахад оршиж байгааг санаачилагчид нь хэлж байлаа. Тиймээс энэхүү төвд үндэсний тоглоом болох тулам булаацалдах буюу (Көкпар) бий. Энэхүү тоглоом нь казахын уламжлалт тоглоомуудаас хамгийн түгээмэл, өнө эртнээс өнөөдөр хүртэл хамгийн сайн хадгалагдаж ирсэн байдаг. Ихэвчлэн найр наадам дээр гол арга хэмжээ өндөрлөсний дараа зохион байгуулагдах бөгөөд найр наадмыг үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Учир нь казах түмэнд онцгой тэмдэглэлт баяр наадмыг “30 өдөр найр, 40 өдөр цэнгэл” гэж нэрлэж, олон өдөр тэмдэглэдэг байна. Тоглоомын тухайд, ямааны махтай арьсыг морьтой залуучууд булаацалдаж, хэн хүчтэй нь булааж аваад, өөрийн хүссэн айлд аваачин туурган дээр хаядаг бөгөөд ямааны арьс буюу көкпар буусан айлд найр наадам шөнөжин үргэлжилж, наадамчин олон цуглардаг. Харин тоглоомын утга нь аргамаг хүлэг, баатар эр, эсгий туургатан гэдэг гурван үгийг тодотгож байдаг. Ийнхүү көкпарыг булааж авсан залуу буух айлынхаа туурга руу шиддэг нь эсгий туургатаны ёс заншлыг илэрхийлэхээс гадна, казах үндэсний зочломтгой ёс заншлын илрэл болдог аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.104.98
пиздец
Хариулах66.181.160.47
Пиздец