Л.Оюун-Эрдэнэ: Рио Тинто "Оюу толгой"-н 34 хувьд ноогдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэнэ

2021/12/13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, Рио Тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайдын нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн талаар мэдээллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Оюу толгой төслийн үйл ажиллагааг цаашид илүү нээлттэй ил тод болгох талаар санал солилцсон. Та бүхний тавьсан саналыг ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр дараах таван арга хэмжээг авч байна гэсэн.

Нэгдүгээрт, Оюу толгойн төслийн  34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй. Үндсэндээ 34 хувийн эзэмшлийн үнэ цэнийг нэмж ногдол ашиг хүртэх хугацаа наашилна Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай. 

Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байна гэсэн.

Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, дүгнэлтэд үндэслэн хэрэв зөрүү үүсвэл, Монголын газар нутаг дээр зарцуулаагүй нөхцөл байдал үүсвэл бид нар энэ хариуцаж төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.

Дөрөвдүгээрт, Гүний уурхай ашиглалтад ороогүй удсан.  Уурхайг 2023 оны нэгдүгээр хагас буюу 4-5 сард ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Энэ хүртэлх зардлыгг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.

Мөн бидний өмнө тавьж байсан Оюу толгой ХК-н засаглалыг сайжруулах, МУ-ын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах. Мөн байгаль орчинтой холбоотой чиглэлээр хамтран ажиллахтай холбоотой ийм таван санал дурдагдсан. 3

Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байснаа илэрхийлээд энэ нь МУ-д хөрөнгө оруулагчийн зүгээс шилжүүлж байгаа томоохон хэмжээний үнэ цэнэ цаашдын хамтын ажиллагааны чухал итгэлцлийн суурь болно гэдгээ илэрхийлсэн. Мөн УИХ-ын 92-р тогтоолын бид нар хэрэгжүүлсэн гэж үзэж байна гэсэн ийм агуулгатай.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.27.142
    2021/12/13

    Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.

    Хариулах
  • 103.212.117.9
    2021/12/13

    Saihan medee baina. Ajild ny ulam ih amjilt husej baina.

    Хариулах