С.Ганбаатар: Баялагаа булаалгахгүй байхын төлөөх тэмцэл амар байгаагүй

2021/12/14

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, Рио Тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайдын нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн талаар мэдээлсэн. Тус захидалд "Оюутолгойн төслийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй" гэжээ. Түүнчлэн, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож буйг дурьдсан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.

С.Ганбаатар:  "Оюутолгойдоо эзэн байх чимэгтэй сайхан мэдээг нутагтаа, олон түмнийхээ дунд сонслоо. 

Оюутолгойн гэрээг байгуулахаас эхлээд хуудуутай, хуйвалдаантай олон түмэнд ашиггүйг сануулж, засаж сайжруулахын төлөө 17 жил тэмцэж, эрх баригчдаас шаардаж ирсэн нь үнэн.

Эдийн засагч Авирмэд, геологич Хурц гуай, доктор Бямбаа, зөвлөх Ч.Бат-Эрдэнэ зэрэг олон мэргэн ахмад, зөвлөхүүд маань дэмжиж, үгээ хэлж ирсэн. Баялагаа булаалгахгүй байхын төлөөх тэмцэл амар байгаагүй ээ. Халуунд халж, хүйтэнд зүдэрч байсан ч иргэдийнхээ дэмээр шантарч байсангүй. Урам, сэтгэлээр тэмцлийг минь дэмжиж түшиж байдаг Монголчууддаа баярлалаа. 

Эх орныхоо төлөөх тэмцлийг минь дэмжиж, эзний сэтгэлээр хэлэлцээр хийсэн Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Солонго, Баясгалан нартаа амжилтыг ерөөе. Засгийн газар, хамтарсан ажлын хэсгийг дэмжиж нэгдэж байгаад эх орныхоо баялагийн эзэн байхын төлөө зүтгэхээ илэрхийлье‼️ 

Бусад алдааг нь засах хугацаа иргэд бидэнд хангалттай бий. Эх орон, ирээдүйн төлөө зорилгод сөрөг хүчин болж хоёр тийш харах ёсгүй билээ" гэв.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.82
    Өчигдөр

    Jinhene temtsegch,amjilt husei!

    Хариулах
  • 183.177.99.230
    Өчигдөр

    Монголын төр С Баяр Баярцогт Сайханбилэг Ганболд Зоригт Болд гэх мэт авилгачид луйварчидаа зүгээр л хялбаршуулсан аргаар хэргийг нь цагаатгачихсан

    Хариулах
  • 183.177.99.230
    Өчигдөр

    Монголчууд ялалт байгуулчихлаа гээд цөс нь хөөрөөд байх шиг ээ харамсалтай нь тийм биш харин эсрэг тал Рио Тинтоо чинь манай хэдийг шоолж байгаа бидний башир арганд монголчууд молигдуулсанаа мэдэхгүй байгаа болотой гээд байна лээ Рио Тинтоо бол танай өрийг цайруулсан харин баялаг биднийх шүү гээд бараг л шуудхан хэлчихлээ шүү дэээ

    Хариулах
  • 66.181.190.20
    Өчигдөр

    Баярцогт 20 мянган хувьсагч бодож байгаад хийсэн гэрээ шүү. С.Баяр шанд нь АНУ-д 7 хаустай болсон. Монголын ард түмэн 22 тэрбум долларын өрөнд орох шахсан. Босоо Ганбаа нар тэмцсэний дүнд өнөөдөр бага зэрэг ялалт байгууллаа. Гэвч болооггүй.

    Хариулах
  • 202.126.90.64
    Өчигдөр

    Зүтгэсэн нь үнэн шүү ганцаараа л бараг уйгагүй зүтгасний хариу бас гарч байна .Гэхдээ Хүрэлсүхийн толгойлсон ЗГийн үед манай талд шийдвэр гарах эхлэлтэй Оюунэрдэн сайд ч байрандаа үнэнч байсны ач гавьяа Баярлах бас болоогүй л юм шиг харагдаад байхийн Рио гийнхон ямар л арга сэдээд ингэж бууж өгөх болов ардаас нь юу хийх гээд л байгаа болдоо эсвэл нууц тохироо хийсэн сонгуулийн шоу болчих вий дээ 24онй сонгуулиас өмнө одоохон л ноогднл ашгийн талаар амлатыг нь авч баримтжуулах хэрэгтэй дээ нэгэнт өргүй болсон юм чинь ашгаа хурдан хувиарлах хэрэгтэй шүү

    Хариулах
  • 202.126.90.107
    Өчигдөр

    Өрийг цайрууллаа .Таны энэ үйлдэл хэзээ монголын ард түмэнд карманд ашиг болж очих вэ гэдгээр л үнэлэгдэнэ.Дахиад үргэлжлээд өр үүсэхгүй баталгаа хэрэгтэй.Засгийн газар маш сайн ажилллаа

    Хариулах
  • 66.181.183.54
    2021/12/14

    Ганбаатар боломжийг алдахгүй нэр хүндээ өсгөх гэж оролдох юмаа.Өнөө ЗГ огцорч гээд байснаа юу гэх.бол

    Хариулах