Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гарсан шийдвэрүүдээ танилцуулсан.
Энэ үеэр Хуульзүйн сайд Х.Нямбаатар "Энэ удаад 2.3 тэрбум ам.долларын бодит өрийг тэглэе, энэ нь цаашид 22 тэрбум төгрөгийн өр Монголын засгийн газарт үүсгэхгүй гэдгийг захидлаараа албажуулсан.
Хоёрт, Бидний маш их шүүмжилж ярьдаг 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг ямар нэг болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээн авснаа энэ захидлаар илэрхийлсэн.
Гуравдугаарт, бидний удаа дараа ярьсан нэг зүйл бол далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн талаар бид ярьж ирсэн. Зарим хүмүүс янз бүрийн байдлаар шүүмж өрнүүлдэг, харддаг байсан. Далд уурхайд тусгасан зардал өөр зүйлд зарцуулаагүй өөр Рио тинтогийн төсөлд зарцуулагдсан гэх хардлага байдаг. Энэ бүхнийг мухарлах зорилгоор далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулахыг хүлээн зөвшөөрсөн. Мэдээж хэрэг дэлхийд нэр хүндтэй аудитын байгууллагаар шалгуулахад бэлэн байна гэсэн.
Дөрөвдүгээрт, гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.Энэ босгосон мөнгө Эрдэнэс Оюутолгой ХК дээр өр болж бичигдэхгүй гэдэг ийм зүйлийг илэрхийлсэн.
Тавдугаарт, Оюутолгой ХК-ийн засаглалыг сайжруулах, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээг авч, зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг "Эрдэнэс Оюутолгой"-д өгч байх юм.
Эцэст нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс "Оюу толгой" төсөл эрчим хүчээр хангах гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9.6 ам.доллароор 1кВт-ын өртгийг тогтож, тогтвортой байдлын гэрээ байгуулна. МУ-ын ЭХ-ний нэгдсэн системээс эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулж байгаа.
Засгийн газар эдгээр саналыг хүлээн авч, Түр хороо, УИХ-д танилцуулах бөгөөд дээр дурдсан зүйл заалтын хүрээнд гэрээ хэлэлцээрийг албажуулах ажлууд хийнэ. Цаана нь үлдэж буй асуудал бол Арбитрын маргаан. Үүнийг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар хэлэлцээр хийх саналыг "Рио Тинто" компаниас ирүүлсэн" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.193.119
Үндсэн гэрээний асуудал буюу өөрчлөлт оруулах талаар гэгч санал алга .цаашид тэгээд өр үүсэхгүй гэдэг баталгаа байна уу.зээлийн хүү яах болж байна .
Хариулах183.177.99.230
Монголийн эх баригчид бас л Рио Тинтоогийн ээлжит башир аргад молигдуулчихлаа үнэндээ бол эдийн засагчид нь эх баригчид маань арай эрт баярлаад байгаа юм биш биз гээд л байна лээ
Хариулах103.80.211.42
SAIN BAINAA ZALUU MIN
Хариулах