Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Амгалангийн Адъяасүрэнгийн санаачилгаар “Хонгорын бүсгүйчүүд” чуулга уулзалт боллоо.
Баянхонгор аймгийн төвд байрлах Сономын Лувсанвандангийн Нэрэмжит Хөгжимт Драмын Театрт энэ сарын 13-ны өдөр зохион байгуулагдав. Тус чуулганд тус аймгийн 19 сумаас боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл, малчин, газар тариалан эрхлэгч, үсчин маникюр, оёдолчин зэрэг ажлын байр бий болгогч 300 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2020, 2021 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд хийгдсэн ажлын тайлан, явцын мэдээлэл өгч, гишүүнийхээ хувьд боловсруулсан хуулийн төсөл болон чуулганы хугацаанд ажлын хэсэгт орж ажилласан тухай тайлан мэдээлэлээ танилцуулсан байна. Мөн тэрээр “Оюунлаг 1000 оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн оюутан залуустаа сургалтын тэтгэлэг гардуулсан юм.
Тэтгэлэг авсан оюутнууд эдийн засаг хүндэрсэн, хил гааль хаагдсан, малчдын орлого буурсан энэ үед цагаа олсон дэмжлэг өгч байгаад талархаж буйгаа онцоллоо. Чуулга уулзалтын гол зорилго нь “Эмэгтэйчүүдийн хэлэлцүүлэг” байв. Хэлэлцүүлгээр сум бүрээс уригдан оролцсон бүсгүйчүүд “Эмэгтэйчүүд ба бизнес эрхлэгч”, “Эмэгтэйчүүд ба Улс төр”, Эмэгтэйчүүд ба Хөдөө аж ахуй”, “Эмэгтэйчүүд ба Гэр бүл”, “Эмэгтэйчүүд ба Ажил эрхлэгч” гэсэн зургаан багт хуваагдаж чухал асуудлыг хөндөн, хэлэлцлээ.
Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд Монгол Улсын Засгийн Газарт дээрх асуудлуудаар Асуулга явуулж шийдвэрлүүлэх, Улсын төсөвт суулгах, Хууль эрх зүйн орчинд тусгуулах хүсэлтийг өргөн барив.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.28
Шал худ хүүхэн их хуралд суух ямарч мэдлэг зэрэг дэв зиндаагү зүгээр л гудамны хүүхэн
Хариулах66.181.189.12
Dan mataruud tsuglajee. Deerees ni dandaa medrel muutai ali esvel hulgich luivarchin janhuu metiin adgiin shaariig songodog gazar.
Хариулах