Цар тахлын нөхцөл байдлын улмаас дөрвөн сайдын хамтарсан тушаал гарч бүх шатны сургалтын үйл ажиллагаа амарсан.
Харин УОК-ын шийдвэрийн дагуу зайлшгүй тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг эхийн хүсэлтийг харгалзан үзэхээр болсон юм.
Энэ хүрээнд эцэг эхчүүд тус цэцэрлэгийнхээ захиргаанд гараар өргөдөл бичиж өгөх ёстой. Цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна