СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг иргэн галт тэргэнд дайруулж нас баржээ

2021/12/20

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн Төмөр замын Депо гэдэг газар Зүтгүүрийн толгой вагонд хүн дайруулж нас баржээ.

Тодруулбал, ослын дуудлагыг энэ сарын 18-ны  23:13 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Эрэн хайх аврах ангийн алба хаагчид  очиход 35 настай, эрэгтэй зүтгүүрт дайруулж нас барсан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн моргт шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.72
    2021/12/20

    Хүмүүсээ болгоомж сонор сэрэмжтэй бай

    Хариулах