СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн айлын зургаан хүн угаартжээ

2021/12/20

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг хүргэлээ.

Хүйтний эрч чангарч айл өрхүүдийн галлагаа болон түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 4 айлын 6 хүн угаартсан байна. Угаартах нөхцөл байдалд хүргэж байгаа олон шалтгаанууд байна гэдгийг хэллээ.

Тухайлбал  хаймран дугуй түлэх, зориулалтын бус зуух ашиглах,  зарим тохиолдолд түүхий нүүрс түлэх зэрэг зөрчлүүд гарч байна.

 Энэ нь цаашлаад агаарын бохирдол нэмэгдэх, эрүүл мэндээ хохироох хүчин зүйл бий болгож байгаа аж. Мөн сайжруулсан шахмал түлшийг орог нутаг руу гаргах , нийслэл рүү түүхий нүүрс оруулах зэрэг зөрчлүүд гарсаар байна. Эдгээр асуудлын хариу арга хэмжээг шат дараатайгаар авч байгааг хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулж , эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэдийн үүрэг , оролцоо чухал гэдгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас санууллаа. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна