Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс үйл ажиллагаа эрхлэхэд ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй болох чиглэлүүдийг танилцууллаа.
Хуулиар нийслэлийн нутаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ гэлээ.
Ингэхдээ:
- Тусгай зөвшөөрөл
- Зөвшөөрөл
- Эрх, батламж
- Гэрчилгээ
- Тодорхойлолт
- Дүгнэлт
- Үнэмлэх
- Гарын үсэг
- Бусад төрд байгаа баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдээс шаардахыг хориглоно.
Хууль тогтоомж, шаардлагад нийцүүлэн зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжтой 74 үйл ажиллагааг хялбаршуулж явуулна.
Тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох үйл ажиллагааны чиглэлүүд:
- Бөөний худалдааны төв
- Агуулах, дэлгүүр
- Худалдааны төв
- Зах, мод, барилгын материал, авто техникийн
- Их дэлгүүр
- Хайпермаркет
- Супермаркет
- Үзүүлэнгийн танхим
- Outlet
- Бутик
- Минимаркет
- Хүнсний дэлгүүр
- Ая тухтай сүлжээ дэлгүүр
- Төрөлжсөн барааны дэлгүүр
- Мухлаг
- ТҮЦ
- Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа
- Дахивар худалдан авах цэг
- Ресторан
- Баар, диско баар, караоке, билльярд
- Кафе
- Нийтийн үйлчилгээтэй цайны газар, байгууллагын дэргэдэх цайны газрууд
- Цахим тоглоомын төв
- Хүүхдийн тоглоомын төв
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
- Кофе шоп
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
- Үсчин
- Гоо засал
- Хумс засал
- Хувцас захиалга, засвар
- Гутал захиалга, засвар
- Гэр ахуйн тавилгын захиалга, засвар
- Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
- Цүнх захиалга, засвар
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож, түлхүүр захиалга, засвар
- Цаг засвар
- Хими цэвэрлэгээ
- Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ
- Цэвэрлэх үйлчилгээ
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд, бараа түрээслэх үйлчилгээ
- Зочид буудал
- Дэн буудал
- Жуулчны бааз
- Амралтын газар
- Гэр буудал
- Нийтийн халуун ус
- Саун
- Бассейн
- Чийрэгжүүлэлтийн төв, фитнес, бүжиг, спиннинг, иог, аэробик
- Алжаал тайлах төв
- Нийтийн бие засах газар
- Авто засвар, кузов засвар
- Дугуй засвар
- Автомашины угаалгын үйлчилгээ
- Автомашины доторлогоо
- Автомашины сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэргийн худалдаа
- Ил болон битүү авто зогсоол
- Нийтийн байрны үйлчилгээ
- Зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл сунгах
- Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Жуулчны бааз, амралтын газар ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Жуулчны бааз, амралтын газар ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Дуу, хөгжим, бүжиг, драм, кино, уран зураг, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран болон фото зураг, нүүр будалт, хатгамал, будаг хувиргалт сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авах, сунгуулах
- Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авах, сунгуулах
- Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах.
103.57.93.155
Гудманд хоол хийх талбай гаргаж өгөх хэрэгтэй
Хариулах64.119.23.230
Neg ym dutuu bna ynhanii gazar
Хариулах66.181.191.38
Монгол улс одоо л хөгжих нь дээ
Хариулах203.91.115.54
Sogtuuruulah undaag zadgai taboo baina gej oilgogdohoor baina daa Yuu l bol dog bol staining gazar the senjtei Ayagaar Tataad huushuurdah yum biz dee
Хариулах