“Зүсэм зүрх” кино 2021 оны 12 сарын 22-нд нээлтээ хийнэ. Кино продюсер Н.Чинбат болон гол дүрийн жүжигчин Б.Отгонжаргал нартай ярилцлаа.
-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрсдийгөө уншигчдад танилцуулахгүй юу?
Б.О: Сайн байцгаана уу. Намайг Б.Отгонжаргал гэдэг. үндсэн кинонд Цэнгүүн гэдэг гол дүрийг бүтээсэн. Цэнгүүн бол 12-р ангийн 18 настай айлын том хүү.
Н.Ч: Намайг Н.Чинбат гэдэг. Кино багт продюсер болон зургийн даргаар ажилласан. Манай Ocian продакшин үүсгэн байгуулагдаад нэг жил болж байна. “Зүсэм зүрх” киноны ерөнхий найруулагч Г.Дашхүү ажилласан. “Зүсэм зүрх” зөвхөн кино биш төсөл зүрх. Нийгэмд тодорхой хэмжээний асуудлуудыг киноноос эхлээд дэлгэцээр харуулахыг зорьсон. Үр тань үлдэх хорвоод амьдрах зөв юм шүү гэсэн үндсэн санааг хийх ёстой.
-Зөвхөн кино уран бүтээл үзэгчдийн хүртээл болоод зогсохгүй төсөл дээр ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
Н.Ч: “Зүсэм зүрх” төсөл нь 2 жилийн бүтээмж юм. Манай кино уран бүтээл ашгийн бусрээ онцлог. Мөн бид төслийн хүрээнд өрх толгойлсон хүмүүст туслах болно. Төрхийн гэмтэлээс болоод хань ижлээ алдсан аавуудын эхийн гаргүй гэсэндээ зүсэм зүсмээр зүрхээ үрээр нь зориулдаг. Энэ утгаараа эгэл аавуудыг алдаршуулж байгаад урьдчилан баярлуулах юм. Киноноос авсан ашгаараа сайн үйлсийн аян зохион байгуулах нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтаар зорьж байна.
-Жүжигчний анхны бие даасан гол дүр гэж ойлголоо, тийм үү?
Б.О: Миний бүрэн хэмжээний гол дүрд тоголсон анхны кино. Анхны кино санал авсан. Мэргэжлийн сургууль хараахан төгсөж амжаагүй тул би чадах уу гэсэн айдастай байсан. Зөвхөн кино баг хамт олон надад маш их тусалсан байх сурах мэдэх зүйл их байна.
-Гол дүрийн жүжигчин маань тик тогтворгүй олон дагагчтай. Хүүхэд залуучууд өөр нэг дүрээр хүрэх нь ээ. Хэдэн дагагчтай вэ?
Б.О: Би тик ток хийж 3 жил болж байна, 460 мянга гаруй дагагчтай. Надаас үлгэр дуурайлал авч буй хүүхдүүд олон байдаг. Дагагч нартаа өөр дүрээр бэлэг барьж байна. Намайг дагадаг, намайг удирдах үе тэнгийн найзууддаа кино үзэхийг урьж байна. "Зүсэм зүрх" киноны Цэнгүүнд ямар адал явдал тохиолдож, хэрхэн даван туулахыг үзэгч та бүхэн тунгаан бодож гэр бүлийн аз жаргал гэдэг ямар чухал зүйл болохыг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
-“Зүсэм зүрх” киноны гол дүрийн жүжигчдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
Н.Ч: 21 аймгийн гол дүрийн сонгуулийн зар түгээсэн. Ер нь бол дүрээ удаан харж явсны үндсэн дээр санамсаргүй сурталчилгааны самбар дээрээс Отгоог олж харсан. Мөн эмэгтэй гол дүрд жүжигчин Ану-Үжин маань гол дүрийн Амирлан гэх охины дүрийг бүтээжээ. Харцангуй шинэ залуу үеийн жүжигчид тоглосон ч гэсэн Монгол улсын гавьяат жүжигчнээс эхлүүлээд олон чадварлаг жүжигчид кино бүтээж байгаад баяртай байна.
-Хэдхэн өдрийн дараа кино нээлт болно. Хүлээлт хэр байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа вэ?
Б.О: Монголын кино урлагийн бүтээл хөл анхны дүр. “Зүрх зүсэм” кино нээлт удахгүй болох гэж бодож байна. Бас сэтгэгдэл өндөр байна. Өөрийн бүтээсэн дүрээр үе тэнгийн найзууддаа дууриал болно гэж бодож байна. Бидний бүтээлийг үзээрэй.
Н.Ч: Цар тахлын үед кино зураг авалт үргэлжилсэн. Өмнө нь кино гэхээсээ илүү гэрэл зураг гэж явж байсан бол. Анхны кино гэдэг утгаараа хүлээлт маш их байна. Анхных гээд заавал алдахгүй шүү дээ. Алдаа оноог дэнсэлж цаашдын уран бүтээлийн эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Кинонд зориулсан дууг дуучин Б.Амархүү дуулж байна. Мөн манай кинонд дуучин Б.Амархүү жүжигчин Б.Амархүү болсон. Ямар дүр бүтээснийг мөн дэмжигч олон ирж үзээрэй.
-Киноны гол дүр Цэнгүүн, жүжигчин Б.Отгонжаргал нар амьдрал дээр хэр таарч байна вэ?
Б.О: Кино зураг авалтын дүрдээ орчихоор өөрийгөө мартчихдаг байсан. Тэр нь нэг бодлын их гоё санагдсан. Амьдрал дээрх Отгоотой байгаа байдал нь хол зөрүүтэй. Өөрөөсөө өөр дүрийг гаргаж.
-Төгсгөлийн асуултыг нээлттэй үлдээе?
Н.Ч: “Зүсэм зүрх” киноны хөгжлийг бид биш үзэгчид хэлнэ. Шүүмжлэлийг бас харамгүй хайрлаарай, залуу уран бүтээлчдээ дэмжээрэй гэж урмаар байна. Нэгэн бүтээлээрээ үзэгчдэдээ шинэ жилийн шинэ бэлэгтэй юм шүү. Улаанбаатар хотод нээлтээ удахгүй 21 аймгийн үзэгчидтэйгээ шинэхэн киногоороо уулзах болно. Үзэгч олон зүсэм зүрхийг ирээдүй хойчоор зөв зүйлээр үлгэрлээсэй гэж оролдож байна.
Тус киноны гол дүрийн жүжигчдийн оролцсон контент
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна