Манай ӨРИЙГ ТЭГЛЭСЭН ч, гэрээний заалт өөрчлөгдөөгүй учраас тэд цаашид ч МӨНГӨ ХҮҮЛСЭЭР байна

2021/12/21

Рио Тинтогоос МУ-ын засгийн газарт таван санал тавьсныг хүлээн авч, Монгол Улсад үүсээд байсан 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг тодруулсныг хүргэе.

"Тааруу зүйл нь ирүүлсэн санал нь дахиад л биднийг хуурах гэж байна. Таван зүйлтэй санал ирсэн. Нэгдүгээрт 34 хувиас болж бий болсон өрийг тэглэе гэж байгаа юм. Ингэснээр цаашид төлөх өр харьцангуй багасах байх. Гэхдээ цаашдаа хүүлээд явна гэсэн үг. Өнөөдөр хүртэлх өрийг дарна гэдэг нь нэлээд том алхам боловч цаашид өр үүснэ. 34 хувийг өрөөр авна гэдэг хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэвээрээ байгаа юм. Энийг анхнаасаа хүсээгүй. Энэ заалтыг өөрчлөх ёстой.

Эрдэнэтийн үйлдвэр дээр баялаг буюу зэс, молибденоо оросуудад өгөөд оронд нь 51 хувиа нэг ч өр, зээлгүйгээр баялгаа өгсөн учраас авсан. Одоо бид нар баялгаа Рио Тинтод өгчхөөд бий болсон ашгийн 34 хувийг зээл тавьж худалдаж авъя гэдэг явдлыг зогсоох нь нэгдүгээр асуудал.

6-02 Гол санаа зовж байгаа зүйл бол нэгэнт Дубайн гэрээ гэдэг луйврын гэрээ байгуулагдсанаас болж 15 банкны барьцаанд Монголын газар нутгийг тавьсан. Энэ асуудлыг засах ёстой. Дубайн гэрээг засахаас илүү үүнээс үүссэн хор хохирлыг засах ёстой. 15 банканд аваачсан тэр олон өрийг засаж залруулах ёстой. Дубайн гэрээ бий болсноос болж Монголчууд хохирсон хохирлуудыг нөхөн төлөх ёстой. Энэ асуудлыг ярих ёстой байтал хулгай хийчихсэн байна одоо хулгайг хүчингүй болголоо гэдэгтэй адилхан болчхоод байна." гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/12/22

    Монголчууд өдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж тухайн үеүүдэд С Батболд С Баяр Баярцогт Ганболд Зоригт Сайханбилэг Энхсайхан гэх мэт хулгайчидаас тэр өөрийг нэхэх хэрэгтэй

    Хариулах