Удаан хугацаанд дотоод хагарлаа шийдэж чадахгүй байгаа АН гурав салж буй бололтой. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш С.Эрдэнийн, Ц.Тувааны нам хэмээн хуваагдан явсаар М.Тулгат, О.Цогтгэрэлийн АН хэмээн төлөөллөө сольсон. Тэгвэл дотоод асуудал нь даамжирч гурав салсан байж болзошгүй баримтыг та бүхэнд хүргэе.
Хоёр талд их хурал хийж, батламжлаад сүр дуулиантайгаар хүмүүс цуглуулан тус тусын АН-ын дарга аа бүртгүүлэх хүсэлтээ өгч байсан цаг саяхан. Тэгвэл өчигдөр/2021.12.20/ О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүргэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Нөгөө талын хүсэлтийг УДШ яагаад хэлэлцсэнгүй вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 06-нд М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнэ хүсэлт УДШ-д гаргасан ч 12-р сарын 10-ны өдөр өөрий гаргасан хүсэлтээ буцаан авах тухай хүсэлт С.Эрдэнэ гаргажээ.
Улмаар УДШ-ээс 12-р сарын 15-ны өдөр М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай С.Эрдэнийн хүсэлтийг хангаж 36 хуудас баримтыг буцаажээ.
Түүний дараа буюу 12-р сарын 16-нд С.Эрдэнэ УДШ-д хандан АН-ыг төлөөлөх эрхгүй этгээдүүд буюу /О.Цогтгэрэл, М.Тулгат/-ийн гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан АН-ын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль, журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай хүсэлт гаргасан.
М.Тулгатыг АН-ын даргаар сонгон бүртгүүлэх хүсэлтээ буцааж авсан, улмаар төлөөлөх эрхгүй этгээд хэмээн цоллосон байгаагаас харахад С.Эрдэнэ М.Тулгатаас урваж АН-д “эзэн” суусаар байх хүсэлтэй байгаа мэт.
М.Тулгат гурадугаар сарын 28-нд АН-ын даргаар сонгогдсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл С.Эрдэнэ хэд хэдэн удаа өөрийнхөө бүртгэлийг сэргээлгэх, бүртгүүлэх, цахим мэдээллийн санд өөрийн нэрийг бүртгүүлэх зэрэг хүсэлт гаргаж байсан нь М.Тулгатыг бүртгүүлэх гэхээсээ илүү өөрийгөө бүртгүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлнэ. Харин УДШ С.Эрдэнэ нь АН-ыг төлөөлөх эрхгүй этгээд хэмээн үзэж байсан юм.
С.Эрдэнийн хэлсэн үг хийсэн үйлдэл нь зөрсөөр өнөөдрийг хүрч сүүлдээ өөрийн талаас сонгогдсон М.Тулгатад итгэхээ болин урваж, улмаар өөрийн хүнийг даргаар тавих нууцхан хүсэлтэй байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
24.13.68.99
Энэ бах мэлхий AН-ыг сvйрvvлж байна даа. Эрvvл биш байх.
Хариулах