Реппер Orice буюу М.Алтан-Оргилын хэргийг хаасан талаар ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
М.Алтан-Оргилын ээж Т.Навчаа: "Миний хүүхэд чинь Монгол улсын иргэн хүн шүү дээ. Иргэн хүн амьд байхдаа эрхээ эдлээд явж байсан, шороон доор булагдчихаараа тэр хүнд Монгол улсын хууль үйлчлэхээ байчихдаг юм уу. Яагаад ийм ноцтой хүн амины хэргийг үгүйсгэчих вэ. Яагаад хаачихав аа. Би эх хүний хувьд харамсаж байна. Энэ цагаан ордонд сууж байгаа хуулийг баталж байгаа хүмүүс ямар хууль батлаад байгаа юм бэ. Хүний амь гэдэг чинь хөлний алчуурнаас долоон дор болчихсон байна шүү дээ. Би сайхан 20 настай хүүгээ алдаад 540 хонож байна. 540 хоног манай гэр бүл ямар хүнд байдалтай байгааг та нар мэдэхгүй. Ийм шийдвэр сонссон аав нь өнөөдөр гэртээ зүрх нь өвдөөд хэвтчихсэн босож чадахгүй байж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна