Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй

Х.Есү
6 цаг 41 минутын өмнө

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. УОК-оос Засгийн газарт танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Дэлхий даяар нийт 90 гаруй улсад КОВИД-19 халдварын омикрон хувилбар тархаад байна. Омикрон хувилбар тархахаас сэргийлэн улс орнууд янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Манай улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан санал, зөвлөмжийг дэмжлээ. Нарийвчилсан зохион байгуулалтыг УОК хийнэ. 

Мөн Шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд тохиож байна. Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан төрийн золголтыг хийхгүй байх, цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэгдэхгүй, цомхон тэмдэглэх чиглэлийг өглөө" гэв.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.219
    2021/12/23

    2 гараа өргөөд дэмжиж байна. Ажил орлоггүй гээд лзасгаас юм нэхээд суудаг мөртлөө цагаан сар хийх гээд бөөн л зардал. Энэ жил юм ховор, үнэ өндөр байхад зөв шийдвэр

    Хариулах
  • 192.82.76.173
    1 цагийн өмнө

    Өргөн золголт гэж юуг хэлдэг юм бол Ах дүүс үр хүүхдүүдтэйгээ золгож гэр гэрээрээ орохыш хэлээгүй биздээ

    Хариулах
  • 150.129.141.131
    2 цагийн өмнө

    Маш зов ер нь бид юмны унэ нэмэгдэж бгаа, ажилгуйдэл бн.Йим бхад заавал оргон золголт хийх шаардлагагуй Дэмжиж байна

    Хариулах
  • 49.0.137.164
    4 цагийн өмнө

    Demjinee!!!!!! Delhii dayaraa zar tahaltai b na shuu dee !!!

    Хариулах
  • 66.181.190.145
    5 цагийн өмнө

    Маш зөв

    Хариулах