УОК: Халдварын түвшинг бууруулахын тулд хорио тогтоохыг үгүйсгэхгүй

2021/12/23

ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГСАЙХАН:

Бид хилийн нэвтрэх цэг дээр түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Мөн хөл хорионд орсон дөрөв дэх өдөр шинжилгээ авч байгаа юм. Хариуг нь үндэслэн Covid-19 гэсэн онош тавьж байна. Үүний дараа эерэг гарсан Covid-19-ийг ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, ямар хувилбар вэ гэдгийг нь судалдаг.

"ХАЛДВАРЫН ТҮВШИНГ БУУРУУЛАХЫН ТУЛД ХОРИОНЫ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ"

УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.БАЯРХҮҮ:

-Манайд омикрон тархах өндөр эрсдэл бий. Мөн омикроны дэгдэлт явагдвал манайд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Өмнөх давалгаануудын үед халдварын тархалтын түвшин тогтоож, улаан, шар, улбар шар, ногоон түвшингийн журмын зохицуулалтыг гаргаж ирсэн. Тиймээс журамдаа өөрчлөлт оруулсан. Өмнөх маш хатуу зохицуулалтуудыг зөөллөж, үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг зорьж байна. ДЭМБ омикроныг бүртгэсний дараа халдварын хүчтэй давалгаа үүссэн. Үүнтэй холбогдуулан Европын улс орнууд олон нийтийн арга хэмжээг цуцалж, зарим хотуудад хөл хорионы дэглэм тогтоох арга хэмжээнүүд авагдсан. Бид үүнийг маш сайн үнэлэх хэрэгтэй байна. Халдварын давалгаа, түвшинг бууруулахын тулд тодорхой хязгаарлалт, хорионы арга хэмжээ хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газар, УОК аль болох хөл хорио тавихгүй, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлоготой байна. Иргэдээ вакцинжуулалтын гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.36
    2021/12/23

    Uwchnuur uls tur hiihee bolinuu

    Хариулах
  • 66.181.161.52
    2021/12/23

    Eliireed balairaad nowshirood bgarai jingeruud min

    Хариулах
  • 192.82.91.8
    2021/12/23

    Баяруудаар томуу хүртэл ихэсдэг баярыг л өргөн задгай хиймээргүй юм.

    Хариулах