Өмнөд Солонгос улсын Хүний Эрхийн Комисс Монгол охиныг тус улсын дөрвөн охин дээрэлхэж, биед нь халдсан хэргийг мөрдөн шалгахаар болсноо өчигдөр буюу Лхагва гарагт зарлажээ.
“Тухайн хэргийн мөрөөр сургууль, орон нутгийн боловсролын газар анхан шатны арга хэмжээ авсан эсэх, сурагчдын дунд гардаг дээрэлхэл хүчирхийллийн хэрэгт хариуцлага тооцох систем хэрэгждэг эсэх, цагдаагийн байгууллага мөрдлөгийн явцад алдаа гаргасан эсэх, хохирогчийг хамгаалж чадсан эсэхийг бид нарийвчлан шалгах ёстой гэж үзлээ. Ямар угсаа гаралтай байхаас үл хамаараад цөөнхийн эрх, ашиг сонирхлыг ямар ч тохиолдолд хамгаалдаг байх ёстой. Хэрвээ мөрдөн шалгах явцад хүний эрх зөрчигдсөн нь батлагдвал бид дахин ийм хэрэг гаргахгүй байлгахад шаардлагатай арга хэмжээг авах болно” гэж тус комиссоос гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Солонгосын Ерөнхийлөгчийн ордны вэб хуудсанд буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг шаардсан цахим өргөдөл үүсгэсэн нь 220,000 орчим хүнийг нэгтгэжээ.
Эх сурвалж: Korea Times
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна