Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун оруулж ирэн Улаанбаатар руу зөөсөөр байна

2021/12/23

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар өнөөдөр /2021.12.23/ мэдээлэл хийлээ.


Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гарснаас хойш үнэ огцом өсөөд байна. Ажлын хэсэг хяналт шалгалт хийдэг бол тодорхой үр дүнд хүрдэг баймаар байна. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо байдаггүй.

Бид ОХУ-аас гэхээс илүү Роснефть компаниас ихээхэн хамааралтай байгаа. Дээжр нь манай талаас үнийг бууруулах арга хэмжээ авахгүй, харин ч өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна.

Мөн  Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирэн Улаанбаатар хот руу зөөж байгаа учраас чанаргүй шатахуун худалдаалж буйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судалсан. 

Шатахууны чанар шалгах лабораторийг 2017 байгуулж байсан ч өнөөг хүртэл ажилладаггүй. Техник нь хангалтгүй болон бодис байхгүй гэсэн тайлбар хэлдэг. Шатахууны чанарыг тогтмол шалгаж чадахгүй байгаагаас болоод хэрэглэгчид хохирсоор байна. Элдэв бодис хольдог, үгсэн хуйвалддаг байдлыг бид шаардлага тавьж когсоох ёстой" гэв.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна