Өнөөдөр Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг 4-11 хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ АН-ын даргын асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр хууль ёсны бүртгэлтэй Ардчилсан намын даргыг төлөөлж үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн бол С.Эрдэнэ. Энэ бүртгэл хэвээр байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэсэн бүртгэл хэвээр байгаа. Өөрийгөө бүртгүүлэх гэсэн асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Би угаасаа бүртгэлтэй намын дарга.
Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч н.Сонинбаяр 2020 оны арваннэгдүгэр сарын 18-нд Улсын дээд шүүхийн тамгын газрын цахим мэдээллийн сайт дээр байсан Ардчилсан намын цонхон дээр байсан С.Эрдэнэ гэсэн нэрийг арилгаж оронд нь Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэсэн бичилтийг хийсэн. Энэ бичилтийг яагаад хийсэн бэ гэдэгт асуудал үүссэн. Ингээд ШЕЗ-ийн сахилгын хороонд гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч н.Сонинбаярт хууль бус үйлдэл хийсэн байна гэдэг дүгнэлт гаргасан. Гэтэл шүүгч өөрөө гомдол гаргаж, шүүхэд хандсан. Ингээд н.Сонинбаярын гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоо болтол мэдээллийг сэргээгээгүй байгаа." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна